Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын 8.3% буюу 271,598 иргэн COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.1 хувь, хоёр дахь тунд 65.3 хувь нь хамрагдаад байна.

 

Харин вакцины нэмэлт буюу гурав дахь тунг улсын хэмжээнд 271,598 хүн хийлгэжээ. Энэ нь нийт хүн амын 8.3 хувийг эзэлж байна.

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

ХӨСҮТ-ийн судалгаагаар вакцин нас баралтаас 93%, халдвараас 75% хамгаалж байгаа нь нотлогджээ. Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна.

Халдвар ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, хүмүүсийн хөл хөдөлгөөнтэй холбоотой гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Л.Баттөр өмнө нь тайлбарлаж байв.

Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм.

Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна.

Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.