Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

А.Штайнер: Ногоон хөгжлийн талаар Монгол Улсын Засгийн газартай зарим тохиролцоонд хүрч, гарын үсэг зурлаа

Б.Оюунчимэг, iKon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нар өнөөдөр Нью Йорк хотноо уулзалт хийлээ.

Энэ үеэр хоёр талын харилцаа хамтын ажиллагаа болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.

Мөн Ногоон хөгжлийн талаар Монгол Улсын Засгийн газартай зарим тохиролцоонд хүрч, гарын үсэг зурсан тухай мэдээг дуулгалаа.

Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийхээр төлөвлөж байгаа ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр үргэлжлүүлэх, дэмжих эрмэлзэлтэй байгаагаа ноён Аким Штайнер илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсад суугаа НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар харилцан ойлголцолд суурилдаг хамтын ажиллагаатай болохыг онцолсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон жилийн хугацаанд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж буйд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчид талархал илэрхийллээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Цаашдаа бие биенийгээ нягт ойлгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд ч яригдаж байгаа гол сэдвийн нэг. Монгол Улстай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер дахин илэрхийлэв.

Цар тахлын үед болж буй Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцож байгаа улс орны төлөөлөгчид гар барьж мэндлэхгүй, тэврэлдэхгүй. Зураг авхуулахдаа амны хаалтаа авахгүй байх дэглэмийн дагуу явагдаж байгаагаараа онцлогтой.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар цар тахлын дараах эдийн засгийн асуудлыг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш НҮБ-ын индрээс цөлжилт, шар шороон шуурга, уур амьсгалын өөрчлөлтийн талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.