Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээлэл технологийн “Hackateen” олимпиадад Ток Ток баг 1-р байранд шалгарлаа

ikon.mn
2021 оны 9 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Улсын хэмжээний хамгийн том, хамгийн өрсөлдөөнтэй Мэдээлэл технологийн “Hackateen” олимпиад-ын төслийн шатны шалгаруулалт 9-р сарын 19-ны өдөр “Digital Nation” арга хэмжээн дээр болж өнгөрлөө. Энэхүү олимпиадад 21 аймгийн 600 сурагч өрсөлдөж, 1-р шатанд шалгарсан 77 сурагчид тус бүр 7 багт хуваагдаж, ивээн тэтгэгч байгууллагуудын менторын чиглүүлэгтэйгээр төсөл боловсруулан өрсөлдсөн билээ.

ШИЛДЭГ ТӨСЛӨӨР Н. ГАЛ МЕНТОРТОЙ “ТОК ТОК” БАГИЙН “WU” АПП

 
 
 

Төслийн гол зорилго нь яаралтай түргэн тусламж дуудахыг илүү хялбарчилж, маш богино хугацаанд мэдээллийг ойр байгаа хүмүүст, дотнын хүмүүст болон холбогдох төрийн байгууллагуудад баримт нотолгоотойгоор дамжуулан олон хүмүүсийг хамгаалах боломжийг бүрдүүлэх юм. Зөвхөн тусламж дуудахаас гадна сэтгэл зүйн зөвлөгөө, өөрийгөө шалгах тест, тусламжийн сан зэрэг олон нэмэлт функцуудыг аппликэйшн дээрээ оруулсан байна.  WU нэр нь биднээс чамд гэх утгыг агуулахаас гадна түргэн тусламжийн дуут дохиог илэрхийлж байгаа нь  шүүгчид болоод сонссон хүн бүрд таалагдсан юм. Мөн “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” хэмээх Монголчуудын эртнээс билэгдэж ирсэн үгийг уриа үгээрээ сонгосон нь онцлууштай.

 

Ток Ток багийн сурагчид олон хоногийн уйгагүй хөдөлмөр, эрэл хайгуул, бүтээлч санааны үр дүнд төслөө амжилттай танилцуулж, 1-р байранд шалгарсан ба IT-н албаны дарга Н. Гал болон Ток Ток-н бусад албаны ажилтнууд ч санаагаа нэмэрлэж, хамт дэмжиж байжээ. Шүүгчдийн зүгээс энэхүү төслийг заавал хэрэгжүүлээрэй гэж захисан ба боломжит бүх тусламж дэмжлэгээ үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Харин төслийн 2-р байранд Ард баг, 3-р байранд Скайтел компанийн багууд тус тус шалгарсан юм. Энэхүү төсөлд оролцож, гайхалтай санаагаа танилцуулсан сурагчдадаа бүгдэд нь баяр хүргэж, амжилт хүсье!

 

Мөн мэдээлэл технологийн хамгийн том олимпиадыг зохион байгуулагч Nest Education IT School-н хамт олон болон бүх ивээн тэтгэгч байгууллагууддаа баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.