Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ

ikon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN

Төв цэнгэлдэх хүрээлэнд

10:00 цагаас “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ. Тус арга хэмжээ долоо хоног үргэлжилнэ.

СХД-ийн 23 дугаар хороо, 34 дүгээр байрны хажууд

11:00 цагаас НГЗБА-наас 34 дүгээр байрны хажууд байрлах төмөр бетонон болон тоосгон 15 гарааш буулгана. Чөлөөлсөн газарт авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хоёр талаараа явган хүний зорчих хэсэг бүхий  2 эгнээ зам барьж өргөсгөх, шинээр гүүр тавина.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд

11:30 цагаас Улаанбаатар арт фестивалийн хүрээнд модон сийлбэрийн симпозиум эхэлнэ. 10 багийн 20 сийлбэрч үзэгчдийн нүдэн дээр 8 цагийн турш сийлбэр хийж уралдана.