Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Хот өвөлд бэлэн" нэгдсэн арга хэмжээ болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яаманд

09:00 цагт Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтээр 1.27 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ болно.

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны баруун талд

10:00 цагт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө.

Сүхбаатарын талбайд

09:00-17:00 цагт Улаанбаатар хотын инженерийн хангамж, гэрэлтүүлгийн ашиглалт, хог хаягдлын үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажил, шуурхай ажиллагааны бэлэн байдлыг шалгах, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх, харилцан туршлага солилцуулах “Хот өвөлд бэлэн" нэгдсэн арга хэмжээ болно.

МУИС-ийн Номын сангийн 502 тоотод 

11:30 цагт Монгол Улсын Их Сургуульд “Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс 8,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 93 нэр төрлийн 130 ширхэг судалгааны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Арга хэмжээнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд болон холбогдох төлөөлөл оролцоно.

Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төвд

11:00 цагт Залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан "Хурдасгуур" хөтөлбөрт шалгарсан 19 багт гарааны бизнесээ эхлүүлэх 10 сая хүртэлх төгрөгний буцалтгүй санхүүжилтын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.