Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон Банк “Moody’s” агентлагийн B3 “Тогтвортой” үнэлгээг 3 жил дараалан хангалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банк Олон улсын үнэлгээний “Мүүдиз” (www.moodys.com) агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж, B3 буюу “Тогтвортой” үнэлгээг 3 жил дараалан хангаж ажиллалаа.

“Mүүдиз” агентлаг нь 1909 онд АНУ-ын Нью-Йорк хотноо үүсгэн байгуулагдсан, дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, банк санхүү, хөрөнгө оруулалт, эрсдэлийн үнэлгээний олон улсын тэргүүлэх фирм юм.

“Мүүдиз” агентлаг 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн тайландаа Капитрон банкны зээлжих зэрэглэлд дараах үнэлгээнүүдийг өгсөн байна. Үүнд:

  • Хэтийн төлөв – Тогтвортой;
  • Урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгө (дотоодын валют) B2;
  • Урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгө (гадаадын валют) B3;
  • Үнэт цаас гаргагч байгууллагын үнэлгээ B3 гэж үнэлжээ.

Капитрон банкны дээрх үнэлгээ нь Монгол Улсын үнэлгээтэй ижил түвшинд тогтоогдсон бөгөөд тус банкны активын чанар сүүлийн жилүүдэд хурдацтай сайжирсан, харилцагчдаас татсан эх үүсвэр сайн, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар тогтмол өндөр төвшинд байсан зэрэг нь цаашдын өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж “Мүүдиз” агентлаг үзсэн байна.

Зээлжих зэрэглэл тогтоолгосноор хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, улмаар дотоодын аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүү буурах, тэдний үйл ажиллагаа өргөжих, чадавхижих зэрэг чухал ач холбогдолтой юм.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.