Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн сан: Зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулж авна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 9
Сурталчилгаа

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ШААРДЛАГАТАЙ ДАТА МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ ӨНӨӨГИЙН ТОГТОЛЦООГ ҮНЭЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн Департамент хооронд Монгол улсад хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэг (ХХГХ)-тэй тэмцэх чиглэлээр хамтарсан тодорхой зорилгод хүрэх амлалтыг баримтжуулан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-нд 2020 оны 04 дүгээр сард гарын үсэг зурсан. Энэхүү компакт гэрээний хэрэгжилтийг хангах “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төслийг Азийн сан болон Дэлхийн зөн хамтран хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд ХХГХ-тэй тэмцэхэд шаардлагатай дата мэдээллийг цуглуулах, солилцох, дүн шинжилгээ хийх болон тайлагнах явцыг сайжруулах, төрийн байгууллагуудын ХХГХ-тэй тэмцэх чиглэлээр дата мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргах тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд ХХГХ болон түүнтэй төсөөтэй гэмт хэрэгтэй, тэр дундаа хүүхдийн эсрэг үйлдэгдсэн ХХГХ-тэй тэмцэхэд шаардлагатай дата мэдээллийг цуглуулах, солилцох, дүн шинжилгээ хийх, тайлагнах өнөөгийн тогтолцоонд үнэлгээ хийх шаардлагатай байгаа тул Азийн сан нь тус үнэлгээг хийх, төсөл хэрэгжүүлэгчдийг цаашид дата мэдээллийг цуглуулах болон ашиглах тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллах, төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангах зөвлөх багийг сонгон шалгаруулж авна.

Зөвлөх багт тавигдах шаардлага:

  • Багтаа судалгааны асуулга боловсруулах, ярилцлага хийх, олж авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эрх зүйн зохицуулалт болон өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, сайжруулах шийдэл гаргах, мэдээллийн технологийн шийдэл санал болгох, тайлан, зөвлөмж боловсруулах нотлогдохуйц чадвартай гишүүдийг багтаасан байх,   
  • Багийн гишүүд нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай бөгөөд дата мэдээллийн сан хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
  • Зөвлөх үйлчилгээг богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай байх;
  • Англи хэлээр нэмэлт мэдээлэл авах боломжтой байх;
  • Олон улсын байгууллагатай ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Зөвлөх үйлчилгээний ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг onon.khanoi@asiafoundation.org хаягаар авна уу. Сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авна.

“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл

АЗИЙН САН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.