Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн сан: Зөвлөх үйлчилгээний ажлын зар

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 9
Сурталчилгаа

ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦ, ТҮҮНИЙ НЭМЭЛТ БОЛОХ ХҮН, ЯЛАНГУЯА ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД ХУДАЛДААЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ ПРОТОКОЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЗАР

Монгол Улс 2002 онд баталсан Эрүүгийн хуульд анх удаа хүн хулгайлах, хүн худалдах, худалдан авах, хүний цус, эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийг хуульчилсан нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдэх эхлэл тавигдсан. Засгийн газраас 2005 онд “Хүн, ялангуяа эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлсэн.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүн худалдаалахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орох зорилгын хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц, түүний нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протоколд (Палермогийн протокол) Монгол Улс 2008 нэгдэн орсон билээ. Монгол Улсын Засгийн газар нь Палермогийн протоколын хэрэгжилтийг тайлагнахаар бэлдэж байна.

Дээрх ажлын хүрээнд Палермогийн протоколын хэрэгжилтийн тайлан боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулж авна.

Зөвлөхөд тавигдах мэргэжил, ур чадварын шаардлага:

  • Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр судалгаа, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулсан туршлагатай;
  • Олон улсын харилцаа, олон улсын эрх зүйч, эрх зүйч, социологич мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй;
  • Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын бодлогын баримт бичгийн нийцлийн харьцуулалт, судалгаа хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй;
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай;
  • Цахимаар ажиллах боломжтой байх;
  • НҮБ-ын гэрээ, конвенцын хэрэгжилтийн тайлан, мэдээлэл боловсруулсан, тайлагнасан туршлагатай;
  • Олон улсын байгууллагатай ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Зөвлөх үйлчилгээний ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг batzaya.byambasambuu@asiafoundation.org хаягаар авна уу. Сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авна.

“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл

АЗИЙН САН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.