Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

CU-тэй нэгдсэн Мобикомын салбар үүд хаалгаа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 8
Сурталчилгаа

Мобиком Корпораци нь “Содон хороолол”-ын салбараа шинэчлэн энгийн хэр нь шинэлэг орчинд хэрэглэгчдээ угтахад бэлэн болжээ. Энэхүү салбар нь CU сүлжээ дэлгүүртэй хамтран үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлог тул хэрэглэгч та бүхэн амралт, цайны цагаараа CU брэндийн бүтээгдэхүүнийг амтлангаа Мобикомоор үйлчлүүлэх боломжтой юм.

 
 

“Содон lifestyle” салбарын нээлттэй холбогдуулан 2021/09/03-2021/09/22-ныг дуустал сугалаат урамшуулал зарласныг дуулгая. Салбараар үйлчлүүлж, гар утас, шинэ дугаар худалдан авсан, багц ахиулсан, Өрхийн интернэт + VOO болон Манай интернэт үйлчилгээний шинэ хэрэглэгч болсон эсвэл өөртөө үйлчлэх төхөөрөмж ашиглан үйлчилгээ авсан хэрэглэгчид сугалаанд оролцох эрхтэй болно. СУГАЛАА БҮР БЭЛЭГТЭЙ бөгөөд ялагчдад газар дээр нь бэлгийг гардуулан өгөх юм.

 

Үүгээр ч зогсохгүй, сугалаанд оролцсон нийт хэрэглэгчдээс SAMSUNG M12 гар утасны эзэн болох 2 супер ялагчийг 9/13, 9/23-ны өдрүүдэд MOBICOM фэйсбүүк хуудсаар тодруулах тул хэрэглэгч та бүхэн Содон lifestyle салбараар үйлчлүүлж бэлгийн эзэн болоорой.

Энэ мэтчилэн Мобиком Корпораци нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ сонирхол, амьдралын хэв маягт тохируулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчилж, олон төрлийн үйлчилгээг нэг дор авах боломжтой, илүү тав тухтай, дижитал орчин бүхий “LIFESTYLE SHOP” салбаруудаа нээсээр байгаа билээ.

Тухайлбал, Сүхбаатар аймагт Орон нутгийн хамгийн анхны Lifestyle салбар нээгдэж, хэрэглэгчид халуун кофе, амтат бялуу амтлангаа Мобикомын үйлчилгээг авах боломжтой болсон. Уурхайчдад зориулсан Оюутолгой салбар, Нисэхийн гэрээт салбар шинээр нээгдсэн бол Бaян-Өлгий аймаг, Шинэ нисэх, УИД-д дэвшилтэд технологи бүхий дижитал салбарууд хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Теди-2 салбар шинэчлэгдэн, CU сүлжээ дэлгүүртэй хамтарсан үйлчилгээг та бүхэндээ тун удахгүй хүргэхээр бэлдэж байна.

 

Бaян-Өлгий аймгийн салбар

 

Шинэ Нисэхийн салбар

 

Оюутолгой салбар

 

Сүхбаатар аймгийн салбар

 

УИД-ийн салбар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.