Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зочлох үйлчилгээний салбарынханд чиглэсэн шинэхэн төсөл нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Швейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC) болон АйХотел ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “MyHotel – Аялал Жуулчлал, Зочлох Үйлчилгээний Салбар дахь Цахим Шилжилт Төсөл”-ийн нээлт онлайн уулзалтаар өнгөрсөн Баасан гарагт эхэллээ. Төслийн нээлтийн уулзалтанд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ), Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар (НАЖГ), Монголын Зочид Буудлуудын холбоо (МЗБХ), Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв (АЖХТ) болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцсон.

Уг төслийн зорилго нь:

КОВИД-ийн дараах аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар дахь цахим экосистемийг бий болгон дэмжин ажиллах юм.

Төслийн үр дүнд судалгаанд суурилсан MyHotel Academy цахим сургалтын платформыг боловсруулж, сургагч багш бэлдэх, 21 аймгийн 400 ААН-үүдийг сургалтанд хамруулж, үүнээс 200 ААН-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх ба шинэ эринд бизнес эрхлэх чадавхийг дээшлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, салбарын мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилготой.

Төсөл нь 4 үе шаттай явагдах бөгөөд энэ хугацаанд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тулгамдсан асуудлаар сар бүр нээлттэй онлайн форум зохион байгуулах, салбарын талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх шинэ мэдээ мэдээлэл, видео, нийтлэлүүдийг контент хэлбэрээр хүргэн ажиллана.

MyHotel төсөл нь 2021 оны 8-р сараас 2022 оны 7-р сарын хооронд 1 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллана.

Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл болон цаашид зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар www.myhotel.mn, //www.facebook.com/myhotel.mn хуудас болон 9915-4597, 9000-9090 утаснаас авна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.