Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ландбридж ХХК захиалгат нислэгээр агаарын ачааны тээвэрлэлтийг 8-р сарын 22, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсад төдийгүй дэлхийн нийтэд тулгарч буй томоохон сорилт болох шинэ төрлийн Корона вирусийн халдварын тархалтаас шалтгаалан бид бүхний ажил амьдралд өдөр тутам урьдчилан хараагүй шинэ нөхцөл байдал, саад бэрхшээл учирч байгаа билээ.

Уншигч та бүхний мэдэж байгаачлан цар тахлын нөлөөгөөр дийлэнх улсуудын боомт хотууд дээр далайн тээвэрлэгчийн хөлөг онгоц дүүрэх, хуваарь өөрчлөгдөх, чингэлэг олдохгүй байх зэрэг хүндрэлүүд 2020 оны сүүлээс гарч эхэлсэн бөгөөд одоог хүртэл эдгээр хүндрэлүүд бүрэн арилаагүй байгаа ба нийт аж ахуй нэгж болон бизнес эрхлэгчдэд импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүн, ачаа зэргийг хугацаанд нь татан авалт хийхэд ихээхэн хүндрэл учирсаар байгаа юм.                

Агаарын ачаа тээвэр удаан хугацаанд зогсонги байдлаас эргэн сэргэсэн нь далай болон хуурай газрын боомтууд дээрх ачааллыг тодорхой хэмжээгээр багасгах боломжийг бүрдүүлж байгаа ч гадаад худалдаа сэргэж, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн эрэлт хэрэгцээ болон цахим худалдааны захиалга огцом нэмэгдсэн нь агаарын тээвэрлэлтэд ч мөн адил ачаа дүүрэх, онгоц хүрэлцэхгүй байх зэрэг асуудлуудыг үүсгээд байна.  

Манай улсын хувьд 2021 оны 06-р сарын 01-ний өдрөөс эхлэх агаарын хилээ нээж одоогийн байдлаар үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани болон нэмэлтээр Кореан Эйр, Туркиш Эйрлайн гэх мэт цөөн тооны агаарын зорчигч тээврийн гадны авиа компаниуд цөөн тоогоор нислэг үйлдэж байгаа юм. Агаарын зорчигч тээврийн онгоц нь ачаа тээвэрлэх зориулалтгүй бөгөөд аж ахуй нэгж болон бизнес эрхлэгчдийн ачаа тээвэр бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх тоо хэмжээ хязгаарлагдмал байдаг учир улсын онцгой коммиссийн шийдвэрийн дагуу нэн яаралтай ачаа болон эм эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл гэх зэрэг ачаа барааг эхэлж тээвэрлэдэг тул онгоцны зай хүрэлцэхгүй байх, зорчигч тээврийн нислэгийн давтамж бага зэргээс шалтгаалж БНСУ болон бусад орнуудаас Монгол улс руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж буй ачаа барааны төвлөрөл ихэссээр байна.

Эдгээр асуудлыг хөнгөвчлөх хэд хэдэн оновчтой аргуудын нэгийг Улс хоорондын тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэгч Ландбридж ХХК нь хэрэгжүүлж зориулалтын ачааны онгоцоор Агаарын ачааны захиалгат нислэгийг 8-р сарын 22 болон 28-ны өдрүүдэд Инчеон-Улаанбаатарын чиглэлд амжилттай зохион байгуулан хүлээн авсан юм. Чартер нислэгийг цаашид сард 2 удаа тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд тус нислэгээр БНСУ-аас болон гуравдагч орноос БНСУ-аар дамжин Монгол улс уруу импортын ачааг тээвэрлүүлэх боломж бий болж байна. Тус ачааны онгоц нь зөвхөн ачаа тээвэрлэх зориулалттай бөгөөд 18-20 тонн хүртэлх ачаа тээвэрлэх даац бүхий зориулалтын тавцанд ачилтын зураг төлөвлөгөө гарган ачигддаг тул ачаа бараанд эвдрэл гэмтэл үүсэх эрсдэл бага зэрэг олон давуу талтай байдаг байна.

Тээвэр логистик бол хүн төрөлхтний амьдралд хамгийн чухал үүрэгтэй үйл ажиллагааны салбар. Зөв удирдвал тухайн улс орны өрсөлдөх чадварыг огцом нэмж, харин муу удирдвал эдийн засгийн хувьд бусад улс орноос хараат байдал руу түлхдэг. Дэлхий нийтэд үүсээд буй тээвэр логистикийн салбар дахь эдгээр саадуудыг амжилттай даван туулах нь Монгол дахь тээвэр зуучлагч компаниудын хувьд том сорилт болж байгаа боловч нөгөө талаас харвал тээвэр логистикийн салбарт өөрчлөлт шинэчлэлт,  шинэ арга барилыг нэвтрүүлэх бас нэгэн боломж гэж харж болох юм.

ВИДЕО:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.