Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний брэндүүд нэгдэж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 2
Сурталчилгаа

Өөрийнхөө болон бусдын төлөө хийхээр эхлүүлсэн өөрийн бизнесээ, өнөөг хүртэл хайртай бүхнээ умартаж, золиослон босгосон бүхнээ шантарч бүү орхиорой.  Тиймээс энд хүрэх гэж юу туулснаа мөн анх эхэлсэн зорилгоо сана. Хүнд хэцүү үе ард хоцорч бид хамтдаа энэ цаг үеийг давах болно. Харин тэр цаг үед бид илүү хол замыг туулахад бэлэн болно. 

 

2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт 210,9 мянган бүртгэлтэй хуулийн этгээдийн 44.4 хувь нь үйл ажиллагаа явуулсан бол 55.6 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна.  Бүр тодруулбал 47000 гаруй бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон бол 4800 гаруй бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоожээ. Өдрөөс өдөрт энэ тоо нэмэгдсээр байх гэж үү? Өдрөөс өдөрт ажлын байрууд хоосорсоор байх гэж үү?

 

Үндэсний номер 1 цахим худалдааны платформ shoppy.mn 2021 оны "Unique United Citizen" компанит ажлаараа дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч нараа дэмжиж, Монгол хүн бүрийг үндэсний брэндүүдээ дэмжих, эдийн засгийн хувьд унасан нэгнээ хамтын хүчээр босгохыг уриалж байна.

Үндэсний үйлдвэрлэгч, үйчилгээ үзүүлэгчид Монгол Улсын төсөвт татвар, хураамжаа хариуцлагатайгаар төлж, олон мянган иргэдийг ажлын байраар хангаж, эдийн засгийн цусны эргэлтэд багагүй хувь нэмрээ оруулан ажилладаг, тэд бас үндэсний үйлдвэрлэгчдийн уламжлалын хадгалж, энэ салбарыг хөгжүүлсээр байдаг юм.

Жижиг дунд үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд өөр өөрсдийн боломжоор түрээсийн төлбөр хөнгөлөх, түүхий эд, материалын зээл олгох, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлах, үндэсний брэнд бүтээгдэхүүний хэрэглээгээ хүн бүр нэмэгдүүлэх, импортыг орлох Монгол хүнсээ илүү хэрэглэснээр бид бие биедээ энэ цаг үед өгч болох хамгийн том дэмжлэг, бас урам байдаг учраас shoppy.mn –ийн удирдлагын баг үндэсний үйлдвэрлэгч нараас сарын хураамжийг авахгүй байхаар шийдвэрлэн бусад үндэсний лидер компaниудаа жижиг дунд үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч нарыгаа дэмжин туслахад уриалж байна.

 

Бид хариуцлагатай, эрч хүчтэй, ёс зүйтэй, эх орноо, хайртай бүхнээ үгээрээ ч, үйлдлээрээ ч хайрладаг шинэ үеийнхэн энэ цагийн төлөөлөл. Тийм ээ та бол хөдөлмөрч, бүтээлч энэ улсын үр нөлөөтэй иргэн.  

Be Unique, Be United, Be a supporter citizen

 
 
 

Unique United Citizen компанит ажлаараа shoppy.mn үндэсний үйлдвэр, брэндүүдээ онцолж  зураг авалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Үндэсний жижиг дунд үйлдвэрлэлээ хамгаалан үлдье, дэмжье

Unique United Citizen компанит ажил нь 9 сарын 2-с 9 сарын 15-ны хооронд үргэлжлэх ба уг компанит ажлынхаа хүрээнд үндэсний брэндүүдийг хэрэглэгчдэд таниулах мөн хэрэглэгч та байгаа газраасаа дурын төхөөрөмжөө (утас, компьютер, таблет) ашиглан, урьдчилгаа төлбөргүй цахим зээлээр худалдан авалт хийж өөрийн хүссэн газраа хүргүүлэн авах боломжоор хангаад байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.