Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгий салбар дижитал хэв маягтай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 1
Сурталчилгаа

Мобиком Корпораци нь Сүхбаатар, Өмнөговь, Хөшигийн хөндийд тус тусын онцлогтой, дижитал хэв маяг бүхий Lifestyle салбараа нээсэн билээ. Тэгвэл энэ удаад Монгол орны баруун хязгаар нутаг Баян-Өлгий аймгийн салбараа шинэчлэн цоо шинэ өнгө төрхийг бүрдүүллээ.

 

Бид илүү шинэлэг, тав тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх зорилгоор дижитал орчныг бүрдүүлж хэрэглэгчдээ угтахад бэлэн болсон байна. Тухайлбал, хэрэглэгч та үйлчилгээний ажилтанд хандах шаардлагагүй төлбөр төлөх, нэгж цэнэглэх, дата авах зэрэг үйлчилгээг өөртөө үйлчлэх ухаалаг төхөөрөмж ашиглан авах боломжтой юм.

 

Энэхүү нээлттэй холбогдуулан Баян-Өлгий салбарын захирал М.Мырзашөлтай ярилцаж, шинэ салбарын тухай түүний бодлыг сонслоо.

-Баян-Өлгий салбарын онцлог, давуу тал нь юу вэ?

Манай салбар орон нутгийн салбаруудаас хамгийн олон хэрэглэгчтэй, зах зээлд эзлэх хувиараа ч мөн адил хамгийн өндөр байдаг. Мөн үндсэн салбараас гадна дагуул салбар, гэрээт борлуулагч, агентаараа дамжуулан үйлчилгээ үзүүлж байна. Ташрамд дуулгахад хамгийн супер агент, төлөөлөгчдийн нэг манай аймагт байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд маш чадварлаг боловсон хүчин үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Харин одоо энэхүү чадварлаг үйлчилгээг орчин үеийн хэв маяг, технологийн дэвшил бүхий цоо шинэ үйлчилгээний салбартай хослуулах боломжтой боллоо.

 
 

-Хэрэглэгчдэдээ илүү тав тухтай, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор хуучин салбараа шинэчлэн, өөрчилсөн. Тэдний санал бодол, сэтгэгдлээс хүргээч.

Орж ирсэн хэрэглэгч бүр шинэ тохижилт, хэв маягийг ихэд сайшааж байгаа. Тухайлбал гэрэл гэгээ сайтай, том талбайтай болсон нь илт харагдаж байна гэсэн хүмүүс цөөнгүй байна. Энэхүү шинэ салбар  хэрэглэгчдийн сэтгэлд хүрч байгаад үнэхээр баяртай байна.

-Нээлтийн урамшуулал зарласан байсан. Энэ тухай мэдээллийг хэрэглэгчдэдээ дэлгэрэнгүй хүргэнэ үү.

Бид 08/30-09/19-ний хооронд шинэ салбараас болон шууд борлуулалтын багаас дараах үйлчилгээг авсан хэрэглэгчдэдээ сугалаанд оролцох эрх бэлэглэж байгаа юм. Үүнд шинэ дугаар, гар утас болон 2500 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нэгж худалдан авсан тохиолдолд эсвэл симээ сэргээлгэж, төлбөрөө төлж, багцаа ахиулсан хэрэглэгчид сугалааны эрхтэй болно. Тохирлыг Mobicom - Баян-Өлгий албан ёсны фэйсбүүк хуудсаар 7 хоног бүрийн мягмар гаригт live хийн тодруулах бөгөөд урамшууллын хугацаанд нийт 38 азтаныг тодруулахаар болсон. Харин Супер азтануудыг 2021/09/20-ны өдөр 17:00 цагаас Mobicom - Баян-Өлгий фэйсбүүк хуудсаар live хийн тодруулна.Та бүхэн Манай интернет үйлчилгээний төхөөрөмжөөс гадна Samsung брэндийн ухаалаг гар утас хожих боломжийг бүү алдаарай.

 
 

Мөн Мобиком Корпораци нь тун удахгүй CU сүлжээ дэлгүүртэй хамтран TEDY2 салбартаа цоо шинэ үйлчилгээ явуулж эхлэх бөгөөд Эрдэнэт салбараа шинэчлэн, цоо шинэ өнгө төрхтэйгөөр хэрэглэгчдээ угтахаар бэлдэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.