Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Dota 2-ын аварга шалгаруулах тэмцээнд Lilgun баг түрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк Монголын Электрон Спортын холбоо буюу MESA-тай хамтран зохион байгуулсан MPS Finals Dota 2 тэмцээний шувтаргын тоглолт өнгөрөгч Бямба гарагт болж, Lilgun баг Draingang багийг 3:0 харьцаагаар буулган авснаар аваргын цом, алтан медаль, 14,000,000 сая төгрөгийн шагналын эзэд боллоо. Мөн тэд энэ оны 11-р сард Израйль улсад болох IESF World Championship тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхэм бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн юм.

Бүтэн зургаан сарын турш үргэлжилсэн Mesa Pro Series 3 цуврал тэмцээнд хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 6 баг MPS Finals-д өрсөлдсөн бөгөөд ийнхүү Lilgun баг нэг ч мап хожигдолгүй түрүүллээ. Түрүүлсэн болон удаалсан багуудыг Богд хааны музейд угтан авч, аваргын цом, шагналыг гардуулсан бөгөөд ХасБанкны зүгээс Израйль улсыг зорих Lilgun багийн 5 тоглогч, дасгалжуулагчид олон улсад ашиглах боломжтой Оннц Дүмд-ийн загвар бүхий онцгой виза картыг мөнгөн шагналын хамт өглөө.

Тэмцээнд зориулж ХасБанкнаас 8-р сарын 2-оос 29-нийг дуустал хугацаанд шинэчлэгдсэн дижитал банкаар Виза карт захиалсан харилцагчдад жилийн хураамжийн 50%-ийг буцаан олгохын дээр уг Виза картаараа гүйлгээ хийсэн харилцагчдаас Дота 2 тоглоомын дуртай баатрынхаа Arcana-г бэлгэнд авах 15 азтаныг шалгаруулах урамшуулал зарлаад байсан билээ. Уг 15 азтаныг 8-р сарын 30-ны өдөр MESA фейсбүүк хуудсаар live хийн тодруулсан бөгөөд Азтануудтай MESA-аас холбогдож хүссэн арканаг нь шилжүүлэхийг дуулгахад таатай байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.