Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Жамуха: Ц.Дамдинсүрэнгийн "Монгол үсгийн дүрмийн толь"-ийн бүх дүрэм шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Судлаач, хэл шинжлэлийн мастер, эрхзүйч Э.Жамуха зөв бичгийн дүрэм, "Монгол хэлний тухай" хуулийн судалгааны үр дүнг танилцуулан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яам, хэл шинжлэлийн эрдэмтдээс Монгол хэл гэж юу юм бэ хэмээн асуумаар байна. 

Мөн хоёр залруулга хийх гэсэн юм. Нэгдүгээрт, 21 дүгээр зууны монголчууд уйгуржин бичиг хэрэглэдэггүй. Энэ нэр томьёоны хувьд алдаатай явж байна. Монголын ард түмний хэдэн зуун жил хэрэглэж ирсэн энэ бичгийг уйгуржин гэж хэлж болохгүй. Хоёрдугаарт, манай улс түүхэндээ хэзээ ч төрийн албан хэргийг крилл үсгээр хөтөлж байгаагүй. Крилл бичиг гэж нэрлээд байгаа боловч тэр нь крилл бичиг биш юм. 

Ц.Дамдинсүрэнгийн 1982 онд хэвлэгдсэн "Монгол үсгийн дүрмийн толь" гэдэг ном тухайн цаг үеийнхээ шаардлагыг хангаж байсан. Одоо шаардлага хангахгүй бөгөөд энд байгаа бүх дүрэм шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй гэдэг нь аль хэдийн батлагдсан. Монгол хэл 35 үсэгтэй гэдэг хамгийн эхний дүрмээс эхлээд үгүйсгэгдсэн. Тодруулбал, Щ, Ь, Ъ тэмдгээс гадна Ю, Е, Ё үсэг монгол хэлэнд шаардлагагүй байдаг. 

Ц.Дамдинсүрэн гэдэг хүн дарангуйлагч байсан. Энэ хүний талаар үнэн бодит мэдээллийг Монголын ард түмэн мэдэх цаг нь болсон. 

Монгол хэлний тухай хууль олон зүйл заалтаараа Үндсэн хуулийг зөрчсөн байдаг. Жишээлбэл, 2025 оноос хос бичигтэн болно гэсэн байгаа нь үлгэр. Энэ заалт 2025 он хүртэл уламжлалт бичгийн асуудлыг ярихгүй байх тухай заалт болж хувирсан. Уламжлалт монгол бичгийг 6 дугаар ангиас заана гэж байгаа нь тэр хүртэл хэрэглэхийг хориглосон гэсэн үг. Монгол хэлийг 1 дүгээр ангиас заах ёстой. 

Хос бичиг гэдэг зүйл байх боломжгүй. Өнөөдөр Өвөр Монголд хос хэлний бодлого яаж унаж байгааг та бүхэн харж байгаа. Аль нэг нь давамгайлаад л явдаг. 

Уламжлалт монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх нь дэлхий нийтийн асуудал болж хувирсан. Тусгаар тогтносон улсын хувьд бид энэ бичгээ хэрэглэх нь үүрэг юм. 

Монгол хэлний тухай хууль Үндсэн хуулийг зөрчиж байгаа тлаар маш олон удаа Цэцэд хандсан. Цэцээс "Засгийн газартайгаа учраа ол" гэх хариултыг өгдөг. 

Монгол хэлийг ерөнхийд нь ярианы болон бичгийн гэж ангилах бөгөөд ярианы хэлээр нь бид ярьж байна. Харин бичгийн хэл нь уламжлалт монгол бичгээр явах ёстой" хэмээн ярилаа.



"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" номын нээлт 2018 оны зургаадугаар сард болсон. 

Энэхүү журамласан толийг гаргахдаа 1941 онд Ц.Дамдинсүрэнгийн зохиосон/1983 онд нэмэн засварлаж хэвлэсэн/ дүрэмд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Харин зарим нэг нэмэлт тайлбар, тодруулга хийсэн байна. Гэхдээ дээр дурдсан толь (1983)-д туссан үгийн тоо харьцангуй цөөн, нэлээд үгийг журамлахдаа монгол хэлний үгийн бүтэц, бүтээврийн байрын тогтсон зүй тогтлыг зөрчсөн, үгийн гарал, уламжлалт бичлэгийг дутуу анхаарсан зэргийг засаж журамлажээ.