Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

МГТИС-ийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл үргэлжилж байна

ikon.mn
2021 оны 8 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн Элсэлтийн цахим бүртгэл үргэлжилж байна.

МГТИС нь 2021-2022 оны хичээлийн жилд Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ), Механик инженер, Уул уурхайн боловсруулах инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер, Эрчим хүч, цахилгааны инженер, Мехатроник инженерийн бакалаврын болон "Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт элсэлт авч байна.

Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ) болон Бакалаврын хөтөлбөрүүдэд тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2019-2021 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд байна.
  • Гадаад оронд эсвэл Монголын олон улсын дунд сургууль төгссөн иргэд мөн адил Монгол Улсын ЭЕШ өгсөн байна.
  • Бакалавр: Математик болон Физикийн хичээлүүдийн ЭЕШ-ын оноо тус бүр 600, МГТИС-ийн Англи хэлний шалгалтад В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш оноо авсан байх.
  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ): Математикийн ЭЕШ-ын оноо нь 520, МГТИС-ийн Англи хэлний шалгалтад В1 (дунд түвшний) оноо авсан байх.

"Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт тавигдах шаардлага:

  • Инженерийн болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх; Боломжит бакалаврын зэргээс дурдвал: Механик инженер, Мехатроник инженер, Барилгын инженер, Түүхий эд боловсруулалтын инженер, Боловсруулалтын инженер, Химийн инженер, Эрчим хүч,   цахилгааны инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер, Физик, Хими, Гео шинжлэх ухаан болон Мэдээллийн технологи гэх мэт.
  • Англи хэлний түвшин: IELTS 6.0 эсвэл TOEFL 60-78 оноо, эсвэл МГТИС-ийн Англи хэлний түвшин тогтоох тест өгсөн байх шаардлагатай. Элсэгчид англи хэлний C1 буюу ахисан түвшин хангаагүй тохиолдолд эрчимжүүлсэн хэлний бэлтгэлд хамрагдана.

Энэ хичээлийн жилд МГТИС-ийн Тэтгэлгийн хорооноос 951 сая төгрөгийн тэтгэлгийг оюутнууддаа олгохоор төлөвлөжээ. Үүнд,

  • МГТИС-ийн нэрэмжит тэтгэлэг,
  • ХБНГУ-ын талаас DAAD - TNB: ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд семестр солилцооны хөтөлбөрт хамрагдах тэтгэлэг,
  • DAAD - Surplace:  нэг хичээлийн жилийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд сар бүр 200 евро олгох тэтгэлэг багтаж байгаа юм.

Дашрамд дурдахад, МГТИС нь 2013 онд байгуулагдсан цагаасаа 2020 он хүртэл оюутнууддаа нийт 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий дээрх гурван төрлийн тэтгэлгийг олгоод байна.

МГТИС-ийн Элсэлтийн цахим бүртгэл болон тэтгэлгүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.

Элсэлтийн цахим бүртгэл: http://www.gmit.edu.mn/registration

Утас: 70232090, 70232086

Вэбсайт: www.gmit.edu.mn

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/gmit.edu

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.