Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн цэргийн ангид алба хааж буй байлдагч ЭЕШ өгч, МУИС-д элсэх батламжаа авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ХХЕГ

Хилийн 0132 дугаар ангийн дугаар салбарт хугацаат цэргийн алба хааж буй ахлах байлдагч Баттөмөрийн Чинбат элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн оролцож, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд Программ хангамжийн мэргэжлээр суралцах батламжаа гардан авчээ.

Энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас "Эх орныхоо торгон хилээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүсэл мөрөөдөлдөө хүрч буй хилчин байлдагчдаа баяр хүргэе" хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн байна.