Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн тавцанд өрсөлдөж буй Монгол технологийн компани

ikon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Стартапуудын мөрөөдөл болсон “YCombinator” нь гарааны бизнесүүдийг бойжуулж Дэлхийн зах зээл дээр гаргадаг гэдгээрээ онцлог юм. Тодруулбал бидний сайн мэдэх Airbnb, Dropbox, Twitch, Reddit гэх мэт томоохон компаниуд бүгд энэ хөтөлбөрөөс гарч ирсэн гэдгээрээ алдартай.

Энэхүү цуутай хөтөлбөрт TomYo-ийн залуус өнгөрсөн 5-р сард 22,000+ стартаптай өрсөлдөж топ 5 хувьд нь үлдэж, дараагийн шатандаа шалгарч чадсан юм. Гэхдээ хараахан хөрөнгө оруулалт авах эцсийн шатандаа үлдээгүй байна.

Хэдий тэд үүсгэн байгуулагдаад нэгхэн жилийн нүүрийг үзэж байгаа ч гэсэн Дэлхийд гарах томоохон алхмуудаа үргэлжлүүлсний үр дүнд зөвхөн “YCombinator”-т хүч үзэх бус “Blue Startups” хэмээх хурдасгуур хөтөлбөрт тэнцсэн анхны Монгол компани болж чадав.

Уг хөтөлбөрт зөвхөн 8 компани хамрагддаг бөгөөд олон улсын 500 гарааны бизнесүүдээс шигшигдэж тодордог гэдгээрээ онцлогтой. Мөн түүний нэгээр TomYo шалгарсан нь том үйл явдал төдийгүй энэ нь Монгол технологийн компани барууны зах зээлд нэвтрэх гайхалтай боломжийг олгож буй юм. Түүнчлэн энэ мэдээтэй зэрэгцээд тэд анхны олон улсын үйлчлүүлэгчээ авч чаджээ.

TomYo нь анх “Монгол оюуныг Дэлхийд хүргэнэ” хэмээх зорилгыг урдаа тавьж үүсгэн байгуулагдсан. Одоо тэд Монгол оюунаар бүтсэн технологиор бөмбөрцгийн хүн бүрд боловсролыг хүртээмжтэй болгох дээр ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.