Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

УОК-оос хурдан морины уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад дельта хувилбарт коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, намрын ургац хураалтын ажлыг зохион байгуулах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж, тасралтгүй зохион байгуулах ажил эхэлсэн.

Тиймээс өнөөдрөөс буюу наймдугаар сарын 21-нээс эхлэн морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт УОК-оос үүрэг болгожээ.