Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын томоохон их, дээд сургуулиудад шууд элсэн суралцах боломжтой боллоо

A.Жаргал
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Олон улсын суурь боловсролын диплом олгох хөтөлбөр нь ахлах сургуулиа төгсөөд дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагч нарт зориулсан хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл нэг жилийн хөтөлбөрт хамрагдаж, IFD дипломтой болсноор ахлах сургуулиа төгсөөд  ямар нэгэн олон улсын шалгалт эсвэл хэлний бэлтгэлд явалгүйгээр шууд хүссэн их сургуульдаа элсэх боломж нээгдэж байгаа юм. Сүүлийн үед ахлах сургуулиа төгсөөд ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ шийдэж амжаагүй, гадаадын их дээд сургуульд суралцахын тулд хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх эсвэл өөрийгөө хөгжүүлэх, хувь хүний хувьд өсөн дэвжих зорилгоор нэг жилийн завсарлага авах хандлага нэмэгдсэн. Тэдгээр сурагчдын хувьд  ч  олон орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн, дэлхийн олон оронд туршигдсан хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байгаа юм.

Суралцагч сонгосон гадаадын их сургуульд очоод хэлний ямар нэгэн бэрхшээлгүй суралцах боломжийг бий болгож байгаа гэдэг утгаараа үндсэн хөтөлбөрт англи хэлний гурван шатлалт анги хичээллэхээс гадна бусад бүх хичээл англи хэл дээр явагдана. Үндсэн хөтөлбөрт ерөнхий, ахисан болон академик англи хэл, соёл судлал, математик болон харилцааны хичээлүүд багтсан байгаа. Үүн дээр мэдээллийн технологи, програмчлал, бизнесийн үндэс, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн үндэс, физик, хими, биологи болон дээд математик гэсэн хичээлүүдээс өөрт тохирсон, ирээдүйн мэргэжилд дөхөм болохуйц 2 хичээлийг сонгон суралцана.

Суралцагч IFD Level 3 дипломыг авах болзлыг хангахын тулд үндсэн 6, сонгон судлах 2 хичээлийг судалж, олон улсын шалгалтыг амжилттай өгсөн байх шаардлагатай. Шалгалтын хувьд 40 болон түүнээс дээш хувьтай өгсөн тохиолдолд амжилттай өгсөнд тооцогддог. Уг хөтөлбөр маань дэлхийн 70 гаруй их сургуультай итгэмжлэл үүсгэн хамтран ажилладаг. Өнгөрсөн жилийн төгсөгчдийн хувьд University of Leeds, London School of Economics, Berkeley College, Northeastern University гэх мэт Их Британи, Америк, Канад, Австралийн шилдэг их сургуулиудад амжилттай элсэн орсон.

 

Бид Англи улсын боловсролын яамны чанар шалгалтын хяналтын хорооны албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага болох NCC байгууллагатай хамтран энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Багш нараа ч шаардлагын дагуу бэлтгэн сургаж сертификатжуулсан байгаа. NCC нь хамтран ажиллаж буй байгууллагынхаа үйл ажиллагааны тогтвортой байдал, боловсон хүчний чанар, нийгэмд үзүүлж буй үр нөлөө гэх мэт олон хүчин зүйлд тулгуурлан олон талаас нь дүгнэн хөтөлбөр хэрэгжүүлэх сургуулийн зөвшөөрөл олгодог.

Насны хувьд 17-19 буюу ахлах сургуулийн 12-р ангийн сурагч эсвэл ахлах сургуулиа төгссөн мөн их дээд сургуулийн 1-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой. Гол тавигдах шалгуур хэлний түвшин байх бөгөөд англи хэлний нэгдсэн түвшин тогтоох шалгалт авна. Гэхдээ англи хэлний түвшин муу гээд санаа зовох шаардлагагүй. Түвшин хүрэхгүй сурагчид Фаро сургалтын төв дээр түвшингээ ахиулах боломжтой.

Хамгийн гол давуу тал болон ямар нэгэн олон улсын шалгалт өгөхгүйгээр, хэлний бэлтгэлд суухгүйгээр шууд гадаадын их дээд сургуульд элсэн орох юм. Үндсэн хөтөлбөрүүдээс гадна сурагчдадаа цогц үйлчилгээ үзүүлж, бүхий л талаар дэмжиж хөгжүүлэхээр олон ажлуудыг төлөвлөдөг.

Хөтөлбөрийг бүтэн цагийн болон хагас цагаарийн гэж авах боломжтой. Бүтэн цагийн гэдэг нь 1 жилийн хугацаанд нийт кредит цагаа авах боломжтой бол хагас цагийн гэдэгт нь 2 жилийн хугацаанд ачаалал багатайгаар кредитээ дуусгах боломжийг олгож байгаа юм. 12 дугаар ангид суралцаж байгаа сурагчдын хувьд бид хагас цагийн хөтөлбөрийг санал болгож болно.

Ахлах сургуулиа төгсөөд аав ээжийн шахалтаар, найз нөхдөө дагаад эсвэл юунд сонирхолтойгоо мэдэхгүйгээс болоод мэргэжлээ буруу сонгох, их сургуулийг дундаас нь орхих, мэргэжлээ солих хандлага их ажиглагдаж байна. Ингэснээрээ эцэг эх ч тэр хүүхэд ч тэр цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө их хохирдог. Тиймээс бид сурагчдадаа карьер зөвлөгөө буюу өөрийн сонирхол, ур чадвар, зан чанараа танин мэдэх, ирээдүйд ямар чиглэлээр суралцах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, чиглүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

 

Их дээд сургуулиа сонгох, өргөдөл гаргах, эсээ бичих гээд бүхий л үед байнгын туслагч байж, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой. Мөн бид ирээдүйн дижитал иргэддээ зориулж VR Lab тохижуулсан. Хичээлдээ хамрагдахын зэрэгцээ код бичих болон виртуал реалитигийн талаар ойлголттой болох гээд олон нэмэлт хөтөлбөр багтсан. Үүнээс гадна сар бүр сурагчдын дунд арга хэмжээ зохион байгуулж, нийгэмд идэвхтэй, өөрийгөө бусдад бүрэн дүүрэн илэрхийлж, багаар ажиллаж чаддаг иргэнийг бэлтгэхийг зорьж байна. Нэг үгээр энэ хөтөлбөрийг зөвхөн гаднын их дээд сургуулиудад сурагчдыг зуучилдаг хөтөлбөр мэтээр ойлгож болохгүй. Манай нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан, нийгмийн олон асуудлыг шийдэхэд чиглэж, тусгайлан бэлтгэсэн 21 дүгээр зууны иргэнийг бэлтгэхэд гүүр болох хөтөлбөр юм.

IFD хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуус Фаро группийн 7000-7222 утсаар, https://www.facebook.com/Ifdschool/  хуудсаар холбогдож мэдээлэл авна уу.