Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох ажлаа эхлүүлэхэд бэлэн боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу ХасБанк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах хороонд 2021 оны 6-р сарын 29-ний өдөр хүргүүлсэн бөгөөд зохицуулагч байгууллагуудаас ХасБанкны төлөвлөгөөг хэрэгжих боломжтой, тайлбар, судалгаа үндэслэлтэй хэмээн үзэж 2021 оны 8-р сарын 13-ны өдөр албан бичгээр мэдэгдлээ. Ингэснээр ХасБанкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжих боломжтой болж, гүйцэтгэх ажилдаа орж байна.

ХасБанкны хувьцааг анх удаа олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үнэт цаас, санхүүгийн салбарын шилдэг туршлагатай нэр бүхий зөвлөх компаниуд хамтран ажиллах бөгөөд ХасБанкны хувьцааг ил тод, нээлттэйгээр шууд эзэмших боломжийг иргэн, ААН бүрд эрх тэгш олгохын төлөө хичээн ажиллах болно.

Арилжааны банкнууд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах нь санхүүгийн салбарын цаашдын хөгжил дэвшилд чухал нөлөөтэй төдийгүй, хөрөнгийн зах зээлийн өсөлтөд огцом түлхэц болно гэж бид үзэж байна.

Түүнчлэн, Фитч Рейтингс Олон Улсын Үнэлгээний Байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр ХасБанкны зээлжих зэрэглэлийг баталгаажуулан B/тогтвортой хэмээн үнэлснээс гадна тайландаа одоогийн байдлаар системийн нөлөө бүхий 5 банкнаас зөвхөн ХасБанк (B/тогтвортой) нь хувьцаа эзэмшигчдийн бүтцийн 20%-ийн хязгаарыг хангаж байгаа хэмээн онцолсон байна.


ХасБанкны тухай

Монголбанкнаас арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан цагаас хойш өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ХасБанк Монгол орны дөрвөн зүг, найман зовхист байрлах 80 гаруй салбар нэгж, 1400 гаруй мэргэшсэн ажилтан, 6000 гаруй мерчант, цахим сувгуудаараа дамжуулан 1 сая гаруй иргэн, ААН-үүдэд банкны үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. 

ХасБанк нь ийнхүү түүхэн 20 жилийн хугацаанд олон улсын санхүүгийн байгууллага, сангуудаас нийт 1.5 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг зээлийн эх үүсвэрийн хэлбэрээр татан төвлөрүүлж, бичил болон жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн Монгол улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 

Мөн МХАҮТ-с тодруулдаг Монгол Улсын 100-ТОП аж ахуй нэгж, Монголын татварын албанаас тодруулдаг шилдэг татвар төлөгч зэрэг нэр хүндтэй жагсаалтад тасралтгүй багтсаар байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.