Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын үнэлгээний Фитч Рейтингс агентлаг ХасБанкийг B/Тогтвортой хэмээн үнэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлагаас 2021 оны 8-р сарын 11-ний өдөр гаргасан тайландаа ХасБанкны зээлжих зэрэглэлийг B/тогтвортой хэмээн үнэлсэнээ мэдээллээ.

Мөн тус мэдээлэлд Монгол Улсын банкны салбарт хийгдэж буй хууль эрх зүйн өөрчлөлт болон засаглал, ил тод байдлыг сайжруулах зорилготой зохицуулалтын шаардлагуудыг банкнууд хэрхэн хангаж буй талаар дараах байдлаар дурдсан байна.

Fitch Ratings - Хонг Конг/ Сөүл - 2021 оны 8-р сарын 11: Цар тахлын нөлөө буурах тусам Монголын банкны салбар дахь нэгдэн, нийлэх үйл ажиллагаа идэвхжих магадлалтай гэж Fitch Ratings агентлагаас үзэж байгаа бөгөөд Монголбанкны 2021 оны 7-р сарын мэдээлэлд Кредит болон Тээвэр Хөгжлийн Банкууд нэгдэх шийдвэрт хүрсэн талаар дурдсан нь үүнийг гэрчилж байна. Банкны тухай шинэчлэгдсэн хуульд орсон нарийн зохицуулалт, дүрэм журмын хатуу шаардлагууд ч тус улсын банкны секторын нэгдэх үйл явцыг өдөөх нь дамжиггүй.

Тухайлбал, арилжааны банкны дүрмийн сангийн доод хэмжээг 2021 онд багтааж 100 тэрбум төгрөгт хүргэх, мөн 2023 оны сүүлээр хэрэгжиж эхлэх нэг хувьцаа эзэмшигчийн хувь эзэмшил 20%-аас хэтрэхгүй байх гэсэн шаардлагууд нь уг хоёр банкийг нэгдэхэд хүргэсэн гэж үзэж болно.

Дээрх шаардлагуудыг чанд мөрдвөл дотоодын системийн нөлөө бүхий банкууд ч цаашид нэгдэхээс өөр аргагүй байдалд хүрч болох юм. Учир нь одоогийн байдлаар системийн нөлөө бүхий 5 банкнаас зөвхөн ХасБанк (B/тогтвортой) л ганцаараа хувьцаа эзэмшигчдийн бүтцийн 20%-ийн хязгаарыг хангаж байгаа бөгөөд бусад нь хувьцааны төвлөрөл хэт өндөр байна. Зарим банкны хувьд энэ байдлаас гарахын тулд бусадтай нэгдэх боломжийг эрэлхийлж байгаа нь гарцаагүй. Мөн 2022 оны эхний хагас жилд багтан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалах /IPO/ хуулийн шаардлага ч зарим талаар уг асуудлын шийдэл болж болох юм.

2021 оны 8-р сард багтаж Кредит, Транс банкуудын нэгдэх үйл явц дууссанаар гурав хүрэхгүй жилийн дотор тус улсын арилжааны банкны тоо 14-өөс 11 болж буурах юм. Эргэн сануулахад, Капитал банк 2019 оны 4-р сард татан буугдсан бол системийн нөлөө бүхий Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкууд 2020 оны 6-р сард нэгдсэн билээ.

Банкны салбарын зохицуулалт, хууль эрх зүйн орчинд хийж буй өөрчлөлтүүд нь ил тод байдлыг сайжруулж, тэнцвэрийг хангахаас гадна банкуудын засаглалыг сайжруулж, улмаар илүү тогтвортой банкны системийг бий болгох зорилготой бөгөөд бидний зүгээс өгсөн тогтвортой гэсэн үнэлгээг дунд хугацаандаа хадгалахад эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Гэсэн хэдий ч тус хуулийн хэрэгжилтэд эрсдэл учирч болзошгүй, учир нь бараг нэгэн зэрэг хөрөнгийн зах зээлд гарч байгаа банкуудад хөрөнгө оруулах зах зээлийн сонирхол байгаа эсэхийг бодолцох хэрэгтэй юм.

Бид саяхан ХасБанк болон Хаан банкны зэрэглэлийг B/тогтвортой хэмээн үнэлсэн бөгөөд уг үнэлгээнд тусгасан Тогтвортой гэсэн үзүүлэлт нь тус хоёр банкны зээлжих зэрэглэлийг баталгаажуулсан хэрэг юм.

 

Эх сурвалж: https://www.fitchratings.com/research/banks/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.