Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком корпораци боловсролын тэгш байдлыг дэмжих “SMART EDUCATION” төслөө эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт тулгамдаад буй асуудлуудыг тодруулж, тэдгээрийг шийдвэрлэх урт болон богино хугацааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ. Тэгвэл энэ удаа бид хүүхдийн боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой “SMART EDUCATION” төслөө эхлүүлж байна.

Ковид-19 цар тахлын улмаас бүх шатны сургуулиудын тэнхимийн үйл ажиллагаа зогсож, хичээл сургалтын хөтөлбөр цахим хэлбэрт шилжсэн. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2020 онд тухайн хичээлийн жилийн сургалтын нийт хугацааны 47%-д цахимаар хичээллэсэн бол 2021 онд аймаг, орон нутагт 62%-тай, нийслэлд 68%-тай тэнцэхүйц  хугацаанд зайнаас хичээллэсэн байна. Энэ жилийн хувьд танхимын болон зайн сургалтыг хослуулж 5 хоног танхимаар, 9 хоног цахимаар ээлжлэн хичээллэх шийдвэр гарсан.

Тэгвэл интернэтгүй, гэрэл цахилгаангүй, гэр бүлийн орчинд нь техникийн боломж нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгаанаар цахим хичээлээ үзэж чадахгүй 180 мянга орчим сурагч байна. Эдгээр хүүхдүүд сурах чин хүсэл эрмэлзэлтэй ч техник технологийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан үе тэнгийнхнээсээ тусгаарлагдах, хичээлийн хоцрогдолд орох зэрэг асуудлуудтай нүүр тулаад байна.

Энэ эрсдэлийг багасгах, сурагчдыг дэмжихэд Мобиком Корпорацийн хэрэгжүүлж буй “SMART EDUCATION” төслийн гол зорилго оршино. Төслийн хүрээнд Монгол орон даяар оршин суугаа 9 дүүрэг, 21 аймгийн Ерөнхий Боловсролын Сургуулийн зорилтот бүлгийн сурагчдад технологийн дэмжлэг үзүүлж, гар утас бэлэглэх юм.

 

Хүүхэд бүр эрх тэгш, хүртээмжтэй нийгэмд боловсрол эзэмших ёстой. Энэхүү төсөл Монголын ирээдүйн эзэд, бяцхан сурагчдынхаа боловсрол, хүсэл эрмэлзэл, мөрөөдөлд үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна.

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.