Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн өдөрт бүртгэгдэх тоо Улаанбаатарт наймдугаар сарын 27-ноос 2,000-д хүрэх тооцоолол гарчээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдварын тохиолдол ойрын өдрүүдээс нэмэгдэж, Улаанбаатар хотод наймдугаар сарын 27-ноос 2,000-д хүрэх тооцооллыг ХӨСҮТ гаргажээ. Энэ нь халдварын хоёр дахь давалгаа эрчимжсэн зургаадугаар сарын түвшинд эргэн хүрнэ гэсэн үг. 

 
Эх сурвалж: ХӨСҮТ

Наймдугаар сарын 15-н буюу өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 290 тохиолдол бүртгэгдсэн нь тавдугаар сараас хойших хамгийн цөөн тохиолдолд тооцогдож байна. Улаанбаатар хотод зургаадугаар сарын 19-нд өдөрт 1,877 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн хугацаан дахь халдварын оргил үе байв. Харин долдугаар сарын 4-нөөс хойш тасралтгүй буурсаар 300-аас доош халдвар өдөрт бүртгэгдээд байгаа юм. 

 

Есдүгээр сарын 1-нээс цэцэрлэг, сургууль танхимаар хичээллэж эхэлнэ. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ гэр ба сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаас өөрөөр гадуур дагуулж явахгүй байхыг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс анхааруулсаар байгаа юм.