Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ХАСБАНК МОНГОЛЫН И-СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк Монголын И-спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, энэ спортоор хичээллэгч, сонирхогч хүүхэд залуус, баг тамирчдыг дэмжих, олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг гаргахад нь түлхэц болох зорилгоор Монголын Электрон Спортын холбоо буюу MESA-тай хамтран ажиллаж эхэллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Дота 2-ын Үндэсний аварга шалгаруулах MPS Finals тэмцээнийг энэ сарын 11-ээс 28-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд хагас жилийн турш үргэлжилсэн 3 цуврал тэмцээний дараах байдлаар хамгийн өндөр оноо цуглуулсан 6 баг /Sable Hat, Lilgun, Draingang, Kobolds, Seventh Sense, Wanted/ оролцож, аваргын төлөө өрсөлдөнө.

Нийт 20,000,000 төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд түрүүлсэн баг нь 14,000,000 төгрөгийн мөнгөн шагнал авахаас гадна 11-р сард Израйл улсад зохион байгуулагдах IESF World Championship тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.

Тэмцээнд зориулж ХасБанкнаас 8-р сарын 2-оос 29-нийг дуустал хугацаанд шинэчлэгдсэн дижитал банкаар Виза карт захиалсан харилцагчдад жилийн хураамжийн 50%-ийг буцаан олгох урамшуулал зарласан бөгөөд хамгийн сонирхолтой нь уг Виза картаараа гүйлгээ хийсэн харилцагчдаас Дота 2 тоглоомын дуртай баатрынхаа Arcana-г бэлгэнд авах 15 азтаныг шалгаруулна.

 

ХасБанкны шинэчлэгдсэн дижитал банкийг: http://bit.ly/XacBank

Тэмцээний шууд дамжуулалтыг: https://www.youtube.com/channel/UCq3gcGeMyX6YJUQgl2dpx-w

Дота 2 төрлийн шилдгийн шилдгээ шалгаруулахаар өнөөдөр хөшгөө нээж буй тус тэмцээнд оролцогч багууд, тэдгээрийн хөгжөөн дэмжигчдэд амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.