Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19: 0-11 насныхан хүүхдийн өвчлөлийн 66.6 хувийг эзэлж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар 1,631 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харин уг халдвар дотоодод гарснаас хойших хугацаанд нийт 37 мянга гаруй хүүхэд өвчилсөн байна. Өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл

  • 23.1% нь 0-4 насныхан
  • 43.5% нь 5-11 насныхан
  • 23.8% нь 12-15 насныхан
  • 9.5% нь 16-17 насныхан байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Өөрөөр хэлбэл вакцин хамрагдаагүй насны бүлгийнхэн буюу 0-11 насны хүүхдүүд халдвар авах эрсдэл их байна. Энэ насныхан хүүхдийн өвчлөлийн 66.6 хувийг эзэлж байгаа юм.