Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: ₮4.2 саяас дээш цалинтай 100,000 ажиллагчдын 11,295 нь коронавирусийн халдвараар өвчилжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдлыг долдугаар сарын 31-ний байдлаар нарийвчлан тооцох судалгааг ҮСХ хийжээ. 

Монгол Улсад КОВИД-19 халдварын тархалтын оргил үе зургадугаар сард байсан бол долдугаар сард тухайн үеийнхээс 1.9 дахин буурав.

 
Эх сурвалж: ҮСХ

Уг судалгаанаар харвал КОВИД-19-ийн халдварт худалдаа үйлчилгээний салбарынхан хамгийн ихээр өртжээ. Тэр дундаа ажил мэргэжлээр нь нарийвчилсан үзүүлэлтээр батлагдсан тохиолдлуудын 20% орчим нь менежерүүд байна.

 
Эх сурвалж: ҮСХ

Харин НДШ төлөгч тухайн ажил, мэргэжлээр ажилладаг 100,000 ажиллагчдад ногдох өвчлөлийн түвшнээр үзвэл эмч, эрүүл мэндийн ажилтнууд хамгийн их өртөж байнаЭрүүл мэндийн салбарт ажилладаг 100 мянган ажиллагч тутмын 11,915 нь буюу 12% нь КОВИД-19 халдвараар өвчилжээ.
Мөн менежер болон мэргэжилтэн зэрэг ажилтай хүмүүсийн 100 мянган ажиллагч тутмын 9,255-10,001 нь коронавирусийн халдвараар өвчилсөн байна.

 
Эх сурвалж: ҮСХ

Нийт батлагдсан тохиолдлын боловсролын түвшнийг ҮСХ тусгайлан харуулжээ. Уг үзүүлэлтээс харвал нийт өвчилсөн хүмүүсийн 34.6% нь бакалавр болон дипломын дээд боловсролтой байжээ.

 
Эх сурвалж: ҮСХ

 

КОВИД-19 цар тахлын батлагдсан тохиолдлыг цалин хөлсний бүтцээр авч үзэхэд 4.2 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчдын батлагдсан тохиолдол бусад бүлгийнхтэй харьцуулахад хамгийн их тархалттай байна. Тухайлбал, 2021 оны долдугаар сарын байдлаар 4.2 сая төгрөгөөс дээш цалинтай 100 мянган ажиллагчдын 11,295 нь КОВИД-19-өөр өвчилжээ.

 
Эх сурвалж: ҮСХ

Харин амьдарч буй сууцны төрлөөр харвал 51.8 хувь нь гэр болон сууцны тусдаа байшинд, 46.5 хувь нь орон сууц болон бие даасан тохилог сууцанд амьдардаг иргэд байна. Энэ үзүүлэлтийг 100,000 хүн амд эзлэх хувиар харвал КОВИД-19-ийн батлагдсан тохиолдол гэр хороололд бага байгаа бол нийтийн байр болон орон сууцанд их байна гэж тооцоолжээ.

 
Эх сурвалж: ҮСХ

Өвчлөл залуучуудын дунд зонхилсон байна. Тухайлбал, нийт халдвараар өвчлөгчдийн 38% нь 20-44 насныхан байгаа бол 100,000 хүн амд ногдох өвчлөлийн түвшнээр 30-34 насныхан хамгийн өндөр хувийг эзэлжээ

Сүүлийн сард орон нутгийн халдвар эрчимтэй нэмэгдсэн. Долдугаар сарын 31-ний байдлаар 100,000 ногдох өвчлөлөөр Дархан-Уул аймаг хамгийн эхэнд бичигдэж байгаа буюу 4,811 байгаа бол Увсад хамгийн бага буюу 1,384 байна