Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer вакцины нөөц 132,210 тунгаар нэмэгджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр буюу долдугаар сарын 28-нд 132,210 тун Pfizer вакциныг тээвэрлэн авчирчээ. Ингэснээр худалдан авах гэрээ хийсэн 2.5 сая тун вакцинаас 549,960 тунг хүлээн аваад байна.

Вакцин татан авалт Огноо Тун
1 2021.06.16 84,240
2 2021.06.23 85,410
3 2021.06.30 85,410
4 2021.07.07 30,420
5 2021.07.14 39,780
6 2021.07.21 92,490
7 2021.07.21 132,210
НИЙТ 549,960

Монгол Улсын Засгийн газар КОВИД-ын цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Pfizer Inc (Pfizer/Biontech) компанитай вакцин худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү худалдан авалтыг Япон улсын Засгийн газраас хандивласан буцалтгүй тусламжийн хүрээнд зохион байгуулж байгаа билээ.

Вакциныг худалдан авах, нийлүүлэх үйл ажиллагааг Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байгаа юм.

Коронавирусийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн төв агуулахад горимын дагуу хадгалж буй бөгөөд агуулахыг өргөтгөж байгааг эрүүл мэндийн салбарынхан мэдээлж байна.

Pfizer вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны 3 ба 4 дүгээр улирал дуустал үргэлжилнэ.