Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт COVID-ийн хүндрэлээр 21-80 гаруй насны найман хүн нас барж, эндэгдэл 782 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас найман хүн энджээ.

Тодруулбал,

  • 21-40 насны нэг хүн
  • 41-60 насны гурван хүн
  • 61-80 насны хоёр хүн
  • 80-аас дээш насны хоёр хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барлаа.

Энэ нь сүүлийн долоо хоногийн хугацаанд нэг өдрийн дотор хамгийн олон хүн эндсэн тохиолдол болж байна.

Эдгээр иргэний гурав нь коронавируст халдвараас гадна архаг хууч өвчин хавсарсан нь нас барах шалтгаан болсон бол таван иргэн зөвхөн коронавируст халдварын шалтгаанаар хүндэрч эндсэн гэж эрүүл мэндийн байгууллагаас дүгнэжээ.

 

Харин сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн нийт эндэгдлийн шалтгааны дийлэнх нь буюу 77.4 хувь нь архаг хууч өвчин, тэр дундаа зүрх судасны өвчин хавсарсан байна.

Талийлаагчдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эндсэн хүний тоо 809-д хүрлээ. Үүнээс 782 хүнийг коронавируст халдварын улмаас эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 27 хүнийг бусад шалтгаанаар нас барсан гэж үзэж байгаа юм.