Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Модны хоёроос уруудах замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас эхлэн гурав хоног хаахаар болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 26
iKon.MN

Баянгол дүүргийн 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж, Модны хоёроос уруудах авто замын суваг, дулааны шугам угсрах ажлыг өнөөдөр орой 23:00 цагаас эхлэн долдугаар сарын 29-ний 06:00 цагийн хооронд хийхээр болжээ.

Энэ хугацаанд тухайн авто замын хөдөлгөөнийг хаах тул иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.