Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн мэдээллийн төв ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 26
Сурталчилгаа

-Нээлттэй ажлын байрны зар-

Хаана: “Зээлийн мэдээллийн төв” ХХК

Ажлын байр: ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Компанийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, зорилго зорилтыг хэрэгжүүлэх, тогтвортой үйл ажиллагааг хангах, гадаад болон дотоодын байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг компанийг тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлж, хангаж ажиллах

Тавигдах шаардлага:

  1. Дээд боловсролтой, банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, мэдээлэл технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх;
  2. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй, бусдын нөлөөн автахгүй, итгэл найдвартай, үнэнч шударга байх;
  3. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилrүй, шийдвэр raprax үйл ажиллагаанд cөprөөp нөлөөлөхөөрrүй байх;
  4. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байrаагүй;
  5. Зөрчлийн улмаас санхүүгийн байгууллагын тусrай зөвшөөрөл хүчинrүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байrааrүй байх;
  6. Өөр бусад хуулийн этгээдэд давхар албан тушаал эрхлэхгүй байх;
  7. Англи хэл дээр харилцааны өндөр чадвартай байх;
  8. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  9. Ял шийтгэлгүй байх;

Бүрдүүлэх материал

  1. Дипломын хуулбар
  2. Товч намтар CV /сүүлийн 3 сарын дотор авахуулсан зураг /

Та материалыг бүрдүүлэн ankhbat@mba.mn цахим шуудангаар 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 11-323581, 99000066

 

Зээлийн мэдээллийн төв (ЗМТ) ХХК-ийн тухай:

Тус компани нь арилжааны банкуудын хөрөнгө оруулалтаар, Монголын банкны холбооны санаачлагаар 2009 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Компани 2012 оныг хүртэл Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-тэй хамтран зээлийн мэдээллийн үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх гадаадын туршлагатай компани сонгон шалгаруулах олон улсын тендерийг хоёр удаа явуулж, Dun & Bradstreet, Infocredit компаниудтай хамтран ажиллах яриа хэлэлцээрийг эхлүүлсэн боловч хамтарсан компаний гэрээний нөхцөл заалтууд дээр тохиролцоонд хүрч чадаагүй тул эдгээр тендер цуцлагдсан.

Улмаар дотоодын мэдээллийн технологийн компанитай хамтран ажиллах шийдвэрийг компанийн хөрөнгө оруулагчид гаргаж, зээлийн мэдээллийн цогц систем боловсруулж, нийлүүлэх гэрээг 2014 онд нэр бүхий компанитай байгуулан тухайн ондоо бэлэн болгосон боловч зохицуулагч байгууллагын шаардлагыг бүрэн хангаагүй байна.

Цаашид зээлийн мэдээллийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг, олон улсын тэргүүлэгч байгууллагуудтай харилцаа тогтоож, хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулж, дотоодын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, компанийн үндсэн зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд төвлөрч ажиллана.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.