Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Анагаахын оюутнуудыг гэрээт ажилтнаар дайчлан ажиллуулж, хүний нөөцийн зохицуулалтыг хийж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эмнэлгийн ажилтны хүрэлцээтэй холбоотой сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа дараах байдлаар хариулав.

Тэрбээр “Хэрвээ ямар нэг байдлаар коронавирусийн аль нэг хувилбараар үүсгэгдсэн давлагаа гарвал эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэх эрсдэл бий.

Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал нэлээд төвөгтэй болдог.

Тэгэхээр хүний нөөцийн асуудал ч яригдана.

ХӨСҮТ дээр тодорхой хэмжээний үндсэн орон тооны ажилчдаас гадна 50 орчим резидент эмчийг дайчлан ажиллуулж байна.

Нөхцөл байдалтай уялдуулан эмч нарыг хаана дайчлах асуудлыг тухай бүрд нь шийднэ.

Яг одоогийн нөхцөл байдлын тухайд тандалт, хавьтал судлалын ажиллагаа болон судалгааны ажилтай холбоотой нэмэлт хүний нөөц зайлшгүй шаардлагатай байна.

Тиймээс бид анагаахын сургууль төгссөн болон анагаахын оюутнуудыг дайчлан гэрээт ажилтнаар ажиллуулж хүний нөөцийн зохицуулалтыг хийж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/336487258026872