2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
10°
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S29

БНСУ-ын К2BIO компани Монголд хурдавчилсан оношлуур үйлдвэрлэж, дельта хувилбарыг илрүүлэхээр ажиллахаа мэдэгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг
Эх сурвалж: ЭМЯ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНСУ-ын К2BIO компанийн Захирал Мансук Бае, Дэд захирал Кунгмин Ли нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

К2BIO компанийн төлөөллүүд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар хоёр дахь удаагаа хүрэлцэн иржээ.

Тус компани нь Монгол Улсад салбараа нээж 1 цагийн дотор  хариу нь гардаг PCR шинжилгээний багцыг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай саналаа танилцууллаа.

Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг хэлж байна.

Эх сурвалж: ЭМЯ

К2BIO компани Монгол Улсад хурдавчилсан оношлуурыг үйлдвэрлэж мутацид орсон вирусийн дельта, альфа хувилбарыг илрүүлэхээр ажиллах болно гэдгээ уулзалтын үед мэдэгдэж, өөрийн технологио үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхийг онцоллоо.

x