Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань, Монголын талууд ECMO аппаратны хэрэглээний талаар туршлага солилцох видео хэлэлцүүлэг, семинар зохион байгуулав

ikon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

/Тайвань Монголын талууд ECMO буюу уушги орлуулагч аппаратны хэрэглээний туршлага солилцох видео хэлэлцүүлэг, семинарт оролцогчид дурсгалын зураг хамтдаа татуулав. Дунд багананд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал хамт олны хамтаар, гол багананд Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлгийн Ван Жи Сиэнь эмч болон тус эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю, зүүн талын эхний багананд Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө./

Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг болон Монгол улсын томоохон эмнэлгүүд ECMO буюу уушги орлуулагч аппаратны хэрэглээний туршлага солилцох видео хэлэлцүүлэг, семинарыг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулав. ECMO буюу уушги орлуулагч аппарат нь COVID-19-ийн халдвар авсан маш хүнд, хүнд өвчтөнүүдийн эмчилгээнд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь Монгол орны хувьд харьцангуй шинэ эмнэлгийн тоног төхөөрөмж юм. Иймд энэ удаагийн видео хэлэлцүүлэг, семинар нь Тайвань Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны шинэ эхлэл болох чухал ач холбогдолтой юм.  

ECMO буюу уушги орлуулагч аппарат бүхий Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн коронавирусийн эмчлэгч эмч нар уг видео хэлэлцүүлэг, семинарт оролцсон ба Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгийн Зүрх, судас болон цээжний хөндийн мэс заслын эмч нар, Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлгийн ECMO багийн ахлагч, онол практикийн арвин туршлагатай доктор Ван Жи Сиэнь “ECMO аппаратны хэрэглээ” сэдвээр танилцуулга хийж, эмчилгээний бодит практик жишээнээс хуваалцав.

 

/Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир үг хэлж буй нь/

Видео хэлэлцүүлэг, семинарт оролцсон Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очирын зүгээс Тайваний Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэгт энэхүү видео хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Цар тахлын улмаас хоёр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд бодит ажиглалт хийх, нүүр туслан уулзалт хийх боломжгүй байсан өнгөрсөн жил гаруйн хугацаанд видео, цахим хэлбэрээр харилцан туршлага судласаар байсан болно. Шинэ төрлийн коронавирус нь Монголын ард түмний аж амьдрал, эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж байна. ECMO буюу уушги орлуулагч аппарат нь шинэ төрлийн коронавирус, зүрх, уушигны өвчинтэй хүнд өвчтнүүдийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Тайванийн туршлагаас суралцаж, цар тахлын эсрэг тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, илүү олон хүний​​амь насыг авраж чадна гэж найдаж байна.” гэв.

Тайваний Үндэсний их сургуулийн харьяа эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю хэлсэн үгэндээ “Шинэ төрлийн коронавирусийн мутацлагдсан хувилбарын аюул заналхийлэл, хүнд өвчин, нас баралт нэмэгдэж буйгаас үүдэн ECMO буюу уушги орлуулагч аппарат эмчилгээний чухал аппарат хэрэгсэл болсон гэдгийг онцлон, харилцан туршлага судласнаар ECMO аппарат ашиглах чадвараа сайжруулах боломжтой юм.” хэмээв.

 

/ECMO буюу уушги орлуулагч аппаратны хэрэглээний туршлага хуваалцах товч танилцуулгын хэсгээс/

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө тус семинарыг нээж хэлсэн үгэндээ “Сайн хөдөлмөрийн багажтай байснаар үр бүтээлтэй ажиллах боломжтой” (Sharp tools make good work)” гэж онцлов. Тайваний Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг Монгол түншүүдээ ECMO буюу уушги орлуулагч аппараттай болсонг мэдсэний дараа өөрийн туршлагаас хуваалцахыг хүссэн. Цар тахлын харилцан зочлох боломжгүй байгаа энэ цаг үед цахим хэлбэрээр сургалт семинар зохион байгуулахыг зорьсон болно. ECMO аппаратыг ашиглах, засвар үйлчилгээ хийх нь нарийн төвөгтэй үйл явц шаарддаг бөгөөд практик дээр ашиглаж сурах шаардлагатай байдаг. Өнөөдрийн видео хэлэлцүүлэг, семинарын үргэлжлэл хэлэлцүүлэгийг цаашид хоёр тал хамтран зохион байгуулах, Монгол эмч нар цаашид Тайваний Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэгт зочлон суралцах суурийг тавьлаа. 

2020 онд цар тахал дэгдсэнээс хойш өнөөг хүртэл Тайваний Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг болон Монголын түнш эмнэлгүүд хамтран нийт 4 удаагийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай видео хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулав. Энэ хугацаанд Монгол Тайвань хоёр талд цар тахлын аюул нүүрлэсээр байсан бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнуудад бие бялдар, сэтгэлзүйн хувьд маш их дарамт учруулж байсан.

Тайваньд 5-р сарын эхээр шинэ төрлийн коронавирусийн альфа (Их Британи) хувилбарын дэгдэлт гарсны дараа өдөрт дунджаар 500 орчим шинэ тохиолдол шинээр оношлогдож байсан. 5-р сарын дунд үеэс 6-р сарын эхээр Тайваний засгийн газар, ард иргэдийн хамтын хичээл зүтгэлийн үр шимээр өчигдөр буюу 18-ны өдрийн  байдлаар 8 тохиолдол бүртгэгдэж, цар тахлын халдварыг хяналтандаа авч чаджээ. Монгол Улсад одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо 6-р сарын оргил үеэс аажмаар буурч байна. Энэхүү завшааныг ашиглан хоёр орны эрүүл мэндийн салбарын цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байна. Хоёр талын видео хэлэлцүүлэг нь илүү олон хүний ​​амь насыг аврах, цар тахлын аюулыг хурдан хугацаанд даван туулах, иргэдийн солилцоо, харилцан зочлох асуудлыг дахин сэргээхэд чухал ач холбогдолтой гэж найдаж байна.

 

Эх сурвалж: Тайваний төлөөлөгчийн газар

Зураг
16 | 4 | 2 цаг