Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт Орхон, Дархан-Уулд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол Говьсүмбэр аймагт нэмэгдээгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдсээр байна.

Тодруулбал, долдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн орон нутагт халдвар авсан хүний тоо Улаанбаатарт бүртгэгдэх халдварын тооноос давах болсон.

Өнгөрсөн хоногт л гэхэд шинээр 1,309 тохиолдол батлагдсаны 798 нь буюу 61 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт нэмж бүртгэгдсэн халдварыг аймаг тус бүрээр харвал, Орхон болон Дархан-Уул аймагт хамгийн олон буюу тус бүр 95 тохиолдол илэрсэн байна.

Харин Говьсүмбэр аймагт сүүлийн хоногт халдвар бүртгэгдээгүй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Орхон, Дархан-Уул, Төв аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө тусгаарлах шаардлагатайг дахин сануулъя.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр:

 
 

COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.