Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд сэлж байсан 15 настай хүүхэд живжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ирэх долоо хоног бүхэлдээ бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, ес хоног дараалан амарна. 

Цагдаа болон онцгой байдлын албанаас аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байгааг мэдээллээ. Тухайлбал, 

  • Төв аймгийн Лүн сумын нутагт Туул голын усанд 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр С.С /эр.15н/ живж нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Амь хохирогч усанд сэлж байгаад хөл алдаж живжээ. Онцгой байдлын албаны алба хаагч нар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор хүүхдийн цогцос олдоогүй байна.
     
  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат иргэн С.Д /эр.58н/, Н.Н /эм.50н/ нар нь долдугаар сарын 4-ний өдөр согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалгалтын ажиллагаа явуулахад 9-ний өдөр Сэлэнгэ голын эргээс иргэн С.Д-ийн цогцос олджээ. “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэл болон Н.Н /эм50н/ олдоогүй голд живсэн байж болзошгүй байгаа тул эрэн хайх ажиллагаа явагдаж байна. 

Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.