Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк хамгийн таатай нөхцөлөөр амины орон сууцны зээл олгож байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Хүссэн байшингаа авах нэг хэрэг. Байшин авсан зээлээ сар бүр хариуцлагатайгаар төлөх өөр хэрэг.

Харилцагчдадаа учирч болох эрсдлийг хамгийн бага байхаар тооцоолж, хүнээ бодсон шийдвэрийг чухалчилдаг ХасБанк Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын төдийгүй бусад амины орон сууц ихэвчлэн дулааны алдагдал ихтэй, халаалтдаа их хэмжээний түлш зарцуулахын сацуу агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгааг судалсны эцэст хүндээ болон хүрээлэн буй орчиндоо ээлтэй байхаар амины орон сууцны зээлийг 2 төрлөөр хамгийн таатай нөхцөлөөр санал болгож байна.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нь дулаан алдагдалгүй, цэвэр, бохирын шийдлийг бүрэн шийдэснээс гадна цахилгааны зардлыг 20-80% бууруулж эрчим хүч, эдийн засагт хэмнэлттэй төдийгүй агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэргээр байгальд ээлтэй бүтээгдэхүүн юм.

1. Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд өөрийн гэсэн хашаатай бол…

7 саяын урьдчилгаа өгөөд сарын 1 хувийн хүү төлөх 15 жилийн хугацаатай 70 сая хүртэлх төгрөгийн зээл. Хашаандаа сайхан амьдрах хамгийн боломжит хувилбар. Сард ирэх санхүүгийн ачаалал хамгийн хөнгөн байхаас гадна барилгын нийт төсөвт өртгийн 30 хүртэлх хувийг (18 сая төгрөг хүртэл) буцалтгүй тусламж хэлбэрээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) –ээс төлнө.  

2. Хүссэн газраа амины орон сууц бариулах хүсэлтэй бол…

20 хувийн урьдчилгаа өгөөд 1 хувийн хүү төлөх 15 жилийн хугацаатай 120 сая хүртэлх төгрөгийн зээл. Хүссэн газраа эрчим хүчний хэмнэлттэй орон сууцаа бариад хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах жаргалтай хувилбар. Эрчим хүчний хэмнэлттэй гэдгийг батлах аудиторын зардлыг ХасБанк таны өмнөөс төлнө. Урт хугацаанд удаан жаргах санхүүгийн хамгийн  зөв төлөвлөлт гэдгийг банкирууд баттай хэлж чадна.

Хамгийн гол нь таны сонгосон байр эрчим хүчний хэмнэлттэй байх гэсэн хүнээ, хүрээлэн буй орчноо хайрласан #хүнлэг шийдвэрт суурилсан гэдгийг мартуузай.

Танд хариуцлагатайгаар зээл олгох, байшин барьж өгөх байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.