Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Мандал Ирээдүйн Өсөлт” хөрөнгө оруулалтын сангийн цан цохих ёслол боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн Зохицуулах Хорооноос Монголын хамгийн том сан байгуулах зөвшөөрлийг “Мандал Ирээдүйн Өсөлт хамтын ХОС” ХХК-д олгосон билээ. Уг сантай холбоотой цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд “Санхүүгийн Зохицуулах Хороо” -ны дарга Д.Баярсайхан, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал И.Жавхлан, “Мандал Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, “Мандал Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ганзориг нар оролцон Монголын Хөрөнгийн Биржийн 2021 оны 6 сарын 30-ны өдрийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.

Одоогоор “Мандал Ирээдүйн Өсөлт” санд 16,000 хөрөнгө оруулагч нэгдээд байгаа ажээ. Хөрөнгө оруулалтын сан нь иргэд, хөрөнгө оруулагчдад Үндэсний компанийнхаа эзэд болж, эрсдэл багатай, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх зорилготой. Банкны хадгаламжийн хүү буурч байгаа өнөө үед хадгаламжийг орлох найдвартай санхүүгийн хэрэгсэл болох юм.

Мандал Ирээдүйн Өсөлт Хөрөнгө Оруулалтын сантай нэгдэх бол www.mandalasset.mn вэбсайтаар бүртгүүлээрэй.

Холбогдох утасны дугаар: 72729911

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.