Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед ч монгол эмч нар тасралтгүй сурч хөгжсөөр байна

ikon.mn
2021 оны 7 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Гастроэнтерологийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “ Хоол Боловсруулах эрхтэн судлалын 7 хоног” олон улсын цахим хуралдаан  энэ сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай  зохион байгуулагдлаа.  

Хуралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монгол Эм Импэкс Концерн  дэмжин оролцлоо. Монгол Эм Импэкс Концерны эмч төлөөлөгч нар  тус хуралд “ Хеликобактерийн эмчилгээний удирдамжийн дагуух “Гүдфил, Гүдфил ЛФ, болон Амбис-120 эмчилгээ” болон “ Цөс зогсонгишил ба Урсодезоксихолийн хүчил сэдвээр сургалт хийлээ. Энэ удаагийн хуралд 29 эмнэлзүйн заавар хэлэлцэгдэн цахимаар 2100 гаруй эмнэлгийн ажилтан хамрагдсан томоохон хурал болсноороо онцлогтой юм.

Цар тахлын  хүнд цаг үед ч монгол эмч нар  олон улсын томоохон цахим хурал семинарт  оролцож, санал бодлоо илэрхийлэх боломжоор ханган дэмжин ажиллаж байгаа эмийн ууган компани Монгол Эм Импэкс Концерны хамт олонд Монголын Гастроэнтерологийн Холбооны тэргүүн Д.Даваадорж /АУ-ы Доктор, профессор/ талархсанаа илэрхийлж Монголын Эрүүл мэндийн салбарт оруулж буй их үйлсэд нь амжилт хүссэнийг цохон тэмдэглэж байна.


ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛД ХАМТДАА

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.