Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцины үйлдвэр болон цахимжуулалтад нийт 11 тэрбум төгрөг төсөвлөжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн яамнаас 2021 оны төсөвт тодотгол хийх болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

ВИДЕО 2:

ВИДЕО 1:

https://fb.watch/6qziZiov1X/

Сангийн сайд Б.Жавхлан “Энэ онд V хэлбэрийн эдийн засгийн өсөлт ажиглагдаж байна. 2021 оны төсвийн батлахаар ярьж байх үед ч өөдрөг төсөөлөлтэй байгаагаа илэрхийлж байв. Яг энэ дагуу эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа.

Энэ оны эхний улирлыг өнгөрсөн оныхтой харьцуулахад 3.4 хувийн цэвэр өсөлттэй байгаа.Энэ нь 2018 оны хэвийн түвшинд хүрээгүй ч эдийн засгийн өсөлт тогтвортойгоор ажиглагдаж байгааг хэлье.

Үүний үр дүнд валютын нөөц 4.9 тэрбум доллар буюу 1990 оноос хойш Төв банкны нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн.

Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 30.4 хувьтай байгаа. Энэ нь өнгөрсөн онд 10 хувьтай л байсан юм. Үүнээс харахад эдийн засгийн идэвхжил сэргэж байна.

Үүнтэй зэрэгцэн инфляц тодорхой хэмжээнд хөдөлж буй. Төв банкны зорилтод түвшин буюу нэмэх, хасах 6 хувийн түвшинд байгаа. Одоогоор инфляцын түвшин 6.2 хувьтай байгаа юм.

Төсвийн гүйцэтгэл өнгөрсөн тавдугаар сард бид тооцоолж байснаас чамлахааргүй сайн үр дүнтэй гарсан.

Тодруулбал, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 97.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол төсвийн зарлага 84.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл цар тахлын өмнөх үе болон 2020 оны мөн үеийн түвшнээс тус тус өссөн.

Зардлын хувьд жилийн дунд үед энэ хэмжээнд гардаг. Харин эдийн засгийн нөхцөл байдал болон экспорт гацсан энэ үед төсвийн орлого 98 орчим хувийн гүйцэтгэлтэй байна гэдэг нь чамлахааргүй үзүүлэлт.

Үүнд эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр болон төсвийн мөнгөний бодлогын эдийн засгаа сэргээх хамтарсан бодлогын зүйлүүд болон гол түүхий эдийн үнэ голлон нөлөөлсөн.

Эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх нь гэсэн төсөөлөл гарлаа. Учир нь энэ жил бид тооцоолоогүйгээр цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн. Ачаа тээврийн эргэлт, экспортын саатлуудаас болж төсөөлөл буурч байна.

Гэсэн хэдий ч энэ жилийн орлогын байдал 2020 оноос огцом өссөн. Үүнд Оюутолгойгоос нэг их наядын орлого орж ирсэн. Энэ нэг их наядыг хассан ч 2019 оны түвшнөөс давж гарах гүйцэтгэлийн хүлээлттэй байна.

Нүүрсний биет хэмжээгээр 367 тэрбум төгрөгийн орлого алдана. Гэсэн ч үүнийг бид түүхий эдийнхээ өсөлтөөр 90 гаруй хувьтай нөхнө гэж тооцоолж байна.

Мөн Нийгмийн даатгалын орлого 94 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ” гэв.

"Энэ жилийн төсвийн тодотгол нь бүхнийг COVID-ийн эсрэг зарцуулна"

Үргэлжлүүлэн “Бид дараах гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна.

Үүнд

  1. Коронавируст цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх
  2. Цар тахлын үеийн эдийн засгийг идэвхжүүлэх иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлнэ.
  3. Цар тахлын үед төсвийн байгууллагуудын хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллана.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр 321.2 тэрбум төгрөгийг төсөвлөлөө.

Үүнийг задалбал,

  • Эрүүл мэндийн ажилчдын урамшуулалд 45.6 тэрбум
  • Бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд тоног төхөөрөмж 110 тэрбум
  • Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл 61.9 тэрбум
  • Вакцины үр нөлөө, халдвар тархалт дархлааны идэвхийн судалгаанд 2.4 тэрбум
  • Иргэдэд КОВИД-ийн талаар мэдээ мэдээлэл хүргүүлэхэд 6.6 тэрбум
  • Вакцины үйлдвэр болон эрүүл мэндийн цахимжуулалтад зориулж нийт 11 тэрбум
  • Засгийн газрын болон орон нутгийн Засаг даргын нөөцийг нэмэгдүүлэхэд нийт 80 тэрбум төгрөг нэмж хуваарилахаар оруулсан.

Бид эрүүл мэндийн салбарт хоёр үндсэн чиглэлээр санхүүжилтээ авч явна.

Ингэхдээ нэгдүгээр шууд төсөв дээрээс урсгал зардал болон хөрөнгө оруулалтыг нэмэх чиглэлээр, нөгөө талд эрүүл мэндийн даатгалын сангаас тарифаар дамжуулж коорнваирусийн эсрэг тусламж үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Үүнд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс нийт 493.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Ингэхээр нийт 725.1 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг нэмэхээр төсөв тодотгож танилцуулж байна.

Энэ жилийн төсвийн тодотгол нь бүхнийг COVID-ийн эсрэг зарцуулна гэсэн концевцтойгоор хийгдлээ" гэлээ.