Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: 5 сая төгрөгийн төлбөр төлөөд Замын-Үүдээс ачаагаа авчирдаг байсан бол 30 сая болсон

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Урьд нь таван сая төгрөгийн төлбөр төлөөд Замын-Үүдээс ачаагаа авчирч, тээвэр хийдэг байсан бол өнөөдөр 30 сая төгрөг болсон. Бензин болон бүх зүйлийн үнэ нэмэгдээгүй. Цэвэр авлигын асуудал юм.

Гашуунсухайтын боомтоор нийт 18 мянган машин тээвэр хийдэг. Үүний зөвхөн зургаан мянгад нь зөвшөөрөл олгодог. Албаар боож хааж, дараалал үүсгээд урьд нь 900 мянган төгрөгөөр нэг машинд зөвшөөрөл олгодог байсан бол одоо 1.5 сая болсон байна. Зургаан мянган машины авлига нь есөн тэрбум төгрөг болж байна. 

Энэ авлига МАН-ын цагаан байшин руу орж байгаа. Цар тахлаар далимдуулж хүнд хэцүү байдалтай байна гэж ярьж байгаа ч цаагуураа иргэдийн халаасыг хоослох бүтцийг эрх баригчид хийж байна. КОВИД-19-ийн хуулийг далимдуулж өөрсдийн цүнх барьдаг хүмүүсээ албан тушаалд хүргэсэн. Энэ хүмүүсийнх нь хугацаа нь дуусаад ажлаас гарах гээд байгаа учраас хуулийг сунгаж байгаа" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/471909902847893/videos/482238002876134