Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дижитал хөрөнгө оруулалт “ЛЭНДБОНД”-ын ЗАХИАЛГА 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЭХЭЛЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 25
Сурталчилгаа

Монголын финтек салбарын тэргүүлэгч компани болох “ЛэндМН ББСБ” ХК нь 2 дахь  жилдээ нээлттэй бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх хүндэтгэлийн Цан цохих арга хэмжээ Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны зааланд 2021 оны 6 сарын 25-ны өдөр амжилттай болж, нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ.

 

Энэхүү ЛэндБондын арга хэмжээ нь Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6500 дахь арилжаа байсан бөгөөд тус арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш, Монголын хөрөнгийн биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр,  “Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Н.Цэвэгмид, “ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Одмаа, гүйцэтгэх захирал О.Болдбаатар болон дэд захирал Б.Удвал нар оролцлоо.

 

“ЛэндМН ББСБ” ХК нь хөрөнгийн зах зээлд 2 дахь жилдээ 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “ЛэндБонд”-ыг гаргаж байгаа билээ. Энэхүү бонд нь компанийн үндсэн үйл ажиллагаа болох зээлийн санхүүжүүлэлтэнд зарцуулагдах бөгөөд бонд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 14%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, 6 сар тутамд хүү төлөх давтамжтай байх юм.

Энэхүү нээлттэй бондын андеррайтераар “Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК, синдикатаар “Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ууд ажиллаж байгаа бөгөөд бонд худалдан авах захиалга 2021 оны 06 сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 15 цаг хүртэл авна. Захиалгыг онлайнаар SuperUp аппликейшнээр эсвэл өөрийн үйлчлүүлдэг болон аль ч үнэт цаасны компаниар дамжуулж захиалга өгөх боломжтой.

 

 Мөн 06 сарын 27-ны өдрөөс 06 сарын 30-ны өдрийн хооронд Централ Тауэр болон Шангрилла Моллд зохион байгуулагдах олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж мэдээлэл зөвлөгөө авах, үнэт цаасны данс нээлгэх, Бонд худалдан авах захиалга өгөх боломжтой юм байна. 

 

Захиалга өгөх арга болон хугацаа

SuperUp аппликейшнээр:

Үнэт цаасны компаниар дамжуулж:

Эхлэх: 2021 оны 06 сарын 25-ний өдрийн 09:00 цагаас

Эхлэх: 2021 оны 06 сарын 25-ний өдрийн 10:00 цагаас

Дуусах: 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 23:59 цаг

Дуусах: 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 15:00  цаг

SuperUp аппликейшнийг татах QR код:

Андеррайтер: “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК
Хаяг: Сити Центр, 10 давхар 1003 тоот
Утас: 7777-6377

Синдикат: “Райнос Инвестмент ҮЦК” ХХК
Хаяг: Централ Тауэр, 13 давхар 1308б
Утас: 7510-0575

ВИДЕО:

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.