Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмын тухай тогтоолын төслийг батлав

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Нэг жилийн төлөвлөгөөний тухайд анх удаа орж ирж байгаа баримт бичиг. Цаашид боловсронгуй болгоно. Сая жуулчин оруулах ёстой гэдэг яриа гарч байна. Дэлхий хорионд орчихсон байхад сая жуулчны асуудал ярихад хэцүү.

Цаашид жилийн төлөвлөгөөг ямар хэлбэрээр гаргах вэ гэдэг нь асуудал болоод байна" гэлээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "2022 онд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байр барина. Үүнд 83.2 тэрбум төгрөг төлөвлөсөн. 330 сум, Улаанбаатарт байгаа сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болсон. 300-аас доош хүүхэдтэй 90 орчим сумын сургууль байна.

Сум, нийслэлийн хороо бүрд 12 жилийн тогтолцоотой сургууль барих шаардлагагүй. Цаашид нийслэлд үүсэж буй сургуулийн ачааллыг яаж шийдэх вэ гэхээр цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын хэлбэрээр, дунд болон ахлах ангиудыг төрөлжсөн сургууль болгон зохион байгуулна" гэв. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  1. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  2. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  3. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  4. “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  5. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  6. “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  7. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  8. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  9. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэл.