Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Богино хугацааны, бүтээмжтэй сонголт

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Тодорхойгүй байдалтай шинэ дэглэмийн үед алтны компаниуд богино хугацаанд өгөөжөө өгөх сонголтыг хийж байна

Уул уурхай, геологи хайгуулын салбарт 10 гаруй жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Монголын уул уурхайн салбарт түүчээлэгчдийн нэг Нью Хаппи компани өдгөө 100 гаруй уурхайчин монгол залуусыг эгнээндээ нэгтгэн, улс эх орны тэргүүлэгч салбарт мөр зэрэгцэн ажиллаж байна.

Дэлхийн эдийн засагт нөлөөлдөг, хамгийн эрэлттэй метал бол алт. Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тоонд алт хэмээх үнэт металл зайлшгүй ордог. Монгол Улс алтны хүн амд ногдох хайсан нөөц болон олборлолтын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг билээ. Судалгаагаар Монгол орны нутаг дэвсгэрт хүдэржилт агуулсан 7 муж, металогенийн 25 бүс, дан алтны болон алт агуулсан хүдрийн 70 дүүрэг тогтоогдсон байдаг.

Алтны үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр ДНБ-ий 2,7%, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн 9,8%, экспортын орлогын 9%-ийг тус тус эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын алтны нөөц, баялаг 3000 орчим тонноор үнэлэгддэг. Үүнээс “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд нийт 25тн алт олбордох төлөвлөгөөтэйгээр уул уурхайн салбарынхан ажиллаж байна.

 

Уг салбартаа 10 гаруй жил ажиллаж буй Барловорлд Монголиа ХХК-ийн эрхэм харилцагчдын нэг Нью Хаппи ХХК өнгөрөгч 2020 оны 7 сараас эхлэн техникийн паркаа үе шаттайгаар өргөжүүлэх ажлыг амжилттай хийж байна.

Аливаа уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техникийн бэлэн байдал, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах нь нэн тэргүүнд тавигддаг. Тиймдээ ч Хүн-Төвт Нью Хаппи компанийн хамт олон дэлхийн уул уурхайн салбарын #1 ханган нийлүүлэгч Caterpillar-ийг сонгон техникийн парк өргөжүүлэлтийг хийж байна.

86’190 кг ажлын жинтэй, 5,7м3 шанаганы багтаамжтай, 523кВ хөдөлгүүрийн хүчин чадал бүхий САТ 390F экскаватор 4 ширхэгийг, 47’919кг ажлын жинтэй, 301кВ хүчин чадалтай хөдөлгүүр, 3.21м3 шанаганы багтаамжтай САТ 349D2 экскаватор  1ш болон 60тн даацтай, 35,2м3 тэвшний багтаамжтай, 537кВ хөдөлгүүрийн хүчин чадал бүхий 8ш автосамосвалиар техникийн паркийг улам өргөжүүллээ.

 

Анх 2008 оноос хойш хуучнаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж, одоо Барловорлд Монголиа ХХК-аас САТ техник худалдан авснаас хойш өдгөө 13 жилийн хугацаанд амжилттайгаар хамтран ажиллаж байна.

Эдгээр 13 техникүүдийн түлхүүр  гардуулан өгөх үйл ажиллагааг зуны дунд сарын билэгт сайн өдөр зохион байгууллаа. Түлхүүр гардуулах үйл ажиллагааны үеэр Хүн-Төвт Нью Хаппи компанийн хамт олон сард 1 удаа ажилчдаа амраан, спорт, урлагын өдөрлөгийг зохион байгуулдагтай нь давхцсан, давхар баяртай өдөр байлаа.

Олон жилийн туршид бидэнд итгэл хүлээлгэн, техинкийн найдвартай, тогтвортой, аюулгүй ажиллагаагаа бидэнд даатган ажиллаж буй эрхэм харилцагч Нью Хаппи компанийн хамт олонд талархал дэвшүүлэн, ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/