Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн лидерүүдийг бэлтгэх TomYo сургууль тун удахгүй

ikon.mn
2021 оны 6 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Монкон Констракшн ХХК, TomYo EdTech нарын хамтран эхлүүлж буй Яармагийн Арцадын аманд байрлалтай, 7000 м/кв талбайд орших, нийт 960+ хүүхдийн “TomYo School of Ulaanbaatar” ерөнхий боловсролын сургуулийн шав тавих үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

 Уг сургууль нь дараа үеийн Дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой бөгөөд сургалтын хөтөлбөр нь уламжлалт болон орчин цагийн технологийн шийдэл (Хиймэл оюун ухаан), ирээдүйн лидерүүдэд тохирох шинэ ур чадваруудыг суулгах арга барилыг хослуулан хэрэглэнэ гэдгээрээ онцлогтой юм. Мөн Монкон Констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мандала Гарден” хотхонд “TomYo School of Ulaanbaatar” ерөнхий боловсролын сургуулийг төлөвлөж өгсөн нь тухайн бүс дэх боловсролын хүрээг тэлж өгч байна хэмээн үзэж байгаа билээ.

TomYo-ийн хувьд тэгш бус боловсролыг арилгаж, Монгол залуусыг Дэлхийд хүргэх бүх нөөцөөр нь хангах зорилготойгоор 2020 оны 5 сард нээлтээ хийсэн технологийн компани юм. Өдгөө TomYo аппаараа дамжуулан 1,000,000 гаруй залууст гадаадад сурах, ур чадвараа ахиулах талаар хичээл, мэдээлэл хүргэж, 200,000 идэвхтэй хэрэглэгчтэй болоод явж байна.

Энэ төсөл хөтөлбөрийн тухайд TomYo-ийн Үүсгэн байгуулагч В.Баярсайхан “Монгол залуусыг Дэлхийд хүргэх их үйлсэд асар том хувь нэмэр оруулах төсөл хэрэгжиж байгаад туйлын их баяртай байна. Бидэнд итгэл хүлээлгэсэн нийт хамтран ажиллагч нартаа баярлалаа” хэмээн хэлжээ.

“TomYo School of Ulaanbaatar” сургуулийн хувьд 2022 оны 9 сарын 1-с элсэлтээ авч эхлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: afterschool@tomyo.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.