Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Спутник-V вакцины хоёр дахь тунг аль болох шуурхай татан авахаар ГХЯ ажиллаж байгаа

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Спутник-V вакцины хоёр дахь тунг эхний тунгаас хойш 21-90 хоногт багтаан хийх бөгөөд 90 хоног руу дөхөх тусам дархлаа тогтоох чадвар өндөр болно гэдгийг үйлдвэрлэгчийн зүгээс мэдээлсэн хэмээн ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Спутник-V вакцины хоёр дахь тун хэзээ нийлүүлэгдэх нь тодорхойгүй байна. Аль болох шуурхай татан авахаар ГХЯ ажиллаж байгаа. Вакцин ирсэн даруйд ЭМЯ хоёр дахь тунг тарих ажлыг зохион байгуулна" гэв. 

Өчигдөр улсын хэмжээнд 12,415 хүн вакцин хийлгэжээ. Ингэснээр эхний тунд хамрагдсан хүний тоо 1,894,995, хоёр тун тариулсан хүний тоо 1,657,793 болсон байна. 

 

Дүүрэг тус бүрд Pfizer вакцин тарих нэг цэг ажиллаж байгаа бөгөөд эцэг эх нь зөвшөөрвөл 16-17 насны хүүхдэдээ вакцин хийлгэх боломжтой. Хүүхэд ганцаараа дур мэдэн очоод вакцин хийлгэж болохгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.06.15/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/4202913063117898