Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Энхтөр: Шинжлэх ухаанд итгээд хүүхдүүдээ вакцинд хамруулах нь зүйтэй

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдүүдийн дунд зонхилон тохиолддог өвчлөл, эндэгдлийн шалтгаан болон коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулах эсэх асуудлаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "0-19 хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг судалж тогтооход найман бүлэг өвчин зонхилж байгаа. Нэгдүгээрт амьсгалын тогтолцооны өвчлөл буюу томуу, томуу төст өвчнүүд, уушгины хатгалгаа эрэмбэлэгдэж байна. Мөн халдварт өвчнүүд гуравдугаарт эрэмбэлэгддэг. 

 

Амьсгалын замын өвчлөл тэргүүлж байгаа ч нас баралтаар гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. 

 

Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулснаар намрын өвчллөл, таагүй нөхцөл байдлаас сэргийлэх боломжтой. Миний хувьд сайн дурын гэхээсээ илүү заавал хамруулах нь зүйтэй гэж бодож байна. Ингэснээр өвчлөл, эндэгдлээс сэргийлэх боломжтой. Халдварт өвчнөөс сэргийлэх үндсэн арга бол вакцинжуулалт. 

 

Вакцины нөөц хангалттай үед маш олон бүлгийн хүмүүсийг дархлаажуулалтад хамруулахыг эрдэмтэд зөвлөж байна. Ер нь 5-6 жилийн давтамжтайгаар шинэ вирусийн халдвар гарч байгаа зүй тогтол ажиглагдаж байгаа учраас үүнд тааруулсан хариу арга хэмжээний стратегийг боловсруулах хэрэгтэй. Тухайлбал, эрчимт эмчилгээний тасгийн орыг хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөмж гарсан. 

 

Өндөр хөгжилтэй орнуудад маш нарийн хяналт, олон удаагийн туршилтын үр дүнд бүтээгдсэн вакциныг дэлхий дахин хэрэглэж байна. Тиймээс шинжлэх ухаанд итгээд хүүхдүүдээ вакцинд хамруулах нь зүйтэй. ДЭМБ-аас зөвлөж байгаа вакциныг тариулахад санаа зовох асуудал байхгүй. Маш олон халдварт өвчнөөс вакцинаар сэргийлж байгаатай адил гэж хүлээн аваарай" хэмээн ярилаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.06.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/171805398288173