Манай улс 1993 оноос хойш найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулж зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгож байна.
Өмнөх таван Ерөнхийлөгчийн хоёр нь улиран сонгогдож найман жил Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн билээ. Сонгогчдоос хамгийн өндөр хувьтай санал авч сонгогдсон нэр дэвшигч нь хоёр дахь Ерөнхийлөгч Н.Бангабанди бөгөөд тэрбээр 1997 оны сонгуулиар сонгогчдын 60.8, 2001 оны сонгуулиар 58.13 хувийн саналыг авч байв.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан/урьдчилсан байдлаар/ У.Хүрэлсүх саналаа өгсөн сонгогчдын 67.76 хувийн санал авсныг СЕХ-ноос мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц буурсаар ирсэн юм. Тодруулбал, анхны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 92.7 хувь нь оролцож байсан бол энэ удаад ирц 59.35 хувьтай байна.
Ерөнхийлөгчийн найман удаагийн сонгуулийн сонгогчдийн статистик мэдээлэл:
№ | Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан он | Санал өгсөн сонгогчийн тоо | Сонгуулийн ирц |
---|---|---|---|
1 | 1993 | 1,025,970 | 92.70% |
2 | 1997 | 982,640 | 85% |
3 | 2001 | 1,000,110 | 82.90% |
4 | 2005 | 930,976 | 74.98% |
5 | 2009 | 1,098,875 | 73.59% |
6 | 2013 | 1,239,784 | 66.5% |
7 | 2017 | 1,207,787 | 60.67% |
8 | 2021 | 1,210,628 | 59.35% |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!