Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх 67.76%, С.Эрдэнэ 5.99%, Д.Энхбат 20.33%-ийн санал авсныг албан ёсоор зарлалаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр 07:00-22:00 цагт боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүнг танилцуулж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн санал авах 2,087 хэсгийн хороо ажиллалаа. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд зөөвөрлөн авчирч, саналыг тоолж, баталгаажууллаа. Гадаад дахь сонгогчдын саналыг тоолсон хэсгийг оролцуулбал улсын хэмжээнд нийт 2,088 хэсэгт саналыг тоолсон гэсэн үг. 

"22:00 цагийн байдлаар 1,216,246 иргэн саналаа өгснөөр ирц 59.35 хувь болсон"

Сонгогчдын нэрийн жагсаалтад 2,049,379 иргэн бүртгэгдсэн. "Түр хасав" тэмдэглэгээтэй 110 мянга гаруй иргэнээс 1,430 нь хэсгийн хороондоо очиж саналаа өгсөн. Өчигдөр 22:00 цагийн байдлаар 1,216,246 иргэн саналаа өгснөөр ирц 59.35 хувь болсон" гэв.

Түүнчлэн тэрбээр "МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 823,326 иргэний санал буюу сонгогчдоос 67.76%-ийн дэмжлэг авсан. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72,832 санал 5.99%-ийн дэмжлэг, Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 246,968 санал буюу сонгогчдоос 20.03%-ийн дэмжлэг авсан" гэдгийг зарлалаа.

Харин 71,937 иргэн саналаа тэмдэглэлгүйгээр хуудсаа уншуулжээ.

Шууд үзэх:
https://fb.watch/61sseZmXn-/