Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явуулах өдөр бүх нийтийн амралтын өдөр байна гэж хуульд заасан байдаг.

Бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх зохицуулалттай. Энэ дагуу өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Харин маргааш буюу Пүрэв гарагт хэвийн горимд шилжиж, 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй. 

НИТХ-аас анх 2012 онд Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн билээ.